Монголын урлагийн зөвлөлийн тэтгэлгийг шалгаруулна

Энэ онд тус байгууллагаас соёл урлагийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах төслүүдийг дэмжих зорилго бүхий төсөл шалгаруулах хоёр уралдааныг зарлаж, төслүүдийг шалгаруулжээ. Нийт 105 төсөл хүлээн авснаас 35 төсөлд 60.758 ам, долларын тэтгэлэг олгох шийдвэр гаргасан байна. Энд Монголын Шинэ урлагийн холбооны Огтлолцол олон улсын наадам, Улсын драмын эрдмийн театрын Олон улсын театрын фестиваль Бест фото агентлагийн орчин үеийн фото зургийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулах Урлагийн гүүр төсөл, Монголын бүргэдчдийн холбооны Тэнгэрийн хаан бүргэд 2004 казак үндэстний соёлын өвийг сурвалчлах олон улсын наадам, Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны Монголын шилдэг уран зохиол эмхэтгэлийг англи хэлнээ орчуулах төсөл болон Монголын киног түгээн дэлгэрлүүэх нийгэмлэгийн Монгол киноны төрх зурагт лавлагаа номыг англи, монгол хэл дээр бүтээх зэрэг төсөл шалгарсан байна. Мөн соёлын өвийн төвийн ажилтан М. Нацагбадам Берлин хотноо олон улсын соёлын өвийн мэдээллийг ҮIII хуралд оролцох, Yндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн Франц улсад Олон улсын тууль хайлаачдын фестивальд оролцох, ЮНЕСКО-ийн олон улсын театрын инстиутын ХХХ
Бага хуралд оролцох зэрэг төсөл багтсан ажээ.