МАХН өвгөдөө шахлаа, одоо нэрээ солих үлдлээ

. Одоо нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 63 настай Д.Дэмбэрэл гишүүн юм. Ховдын намын бүгд хурлаар түүнийг солихгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. Баян-Өлгий-чүүд Аксакал Р.Сандалханыг, Увсчууд Ч.Авдай гишүүнийг сэлгэхгүйгээ мэдэгдсэн. Тэд хоёулаа 61 настай. Бусад нэр дэвшигчид 34-50-иад насныхан. Yнэхээр Социнтернд өгсөн амлалт ёсоор 1980 оноос өмнө МАХН-д элссэн гишүүдээс ангижрах бодлого ийнхүү парламентаасаа эхлэн хэрэгжиж байна. Энэ удаа төр түшиж буй МАХН-ын 72 гишүүдээс 43 нь дахин нэр дэвшиж 29 нь халаагаа өгөв. Нэр дэвшилгүй үлдэгсдийн ихэнх нь ахмадууд. Тэдний тоонд гишүүн Б.Чадраа, Д.Түмэндэмбэрэл, П.Жасрай, Н.Тогтох, Б.Шаравсамбуу, Ш.Бадам, Ш.Гунгаадорж, Ц.Өөлд, Р.Гаваа, А.Шагдарсүрэн, Ц.Баасанжав, Н.Гэрэлсүрэн, А.Базархүү нар орно. Бас нас ахиж яваа С.Төмөр, Г.Төртогтох, Э.Гомбожав, М.Далайхүү нарыг ч оруулж тооцож болох байх. Ингээд лав л 17 орчим нь насаараа шахагджээ. Yлдсэн 12 нь хөрөнгө мөнгө, Эрх сүрийн өмнө буруугүй буруутан гэж хэлж болох юм. Боловсролын индикатор цолыг нөхдөөсөө авсан залуу гишүүн Б.Баатарзоиг, парламентад гураь улиран сонгогдсрн эрхэм гишүүн Н.Ганбямба, хуулийн цоорхой гарч мэдэх эгзэгтзй тохиолдолд бүрт УИХ-ын дарга Долгороо, зөвлөөрэй хэмээн ханддаг сайн хуульч Б.Долгор, нэрт хуульч Д.Дэмбэрэлцэрэн, парламентын толгой санхүүч Р.Содхүү, үнэт цаасны мэдлэгээрээ бусдаасаа толгой илүү Ц.Ням-Осор, өнгөрсөн зууны үеийнх шиг эсэргүү цолыг намын дэд даргаасаа авсан Д.Оюунхорол, эрдэм боловсролоороо хэний ч дор орохгүй Г.Нямдаваа, Л.Даваацэдэв нар ийм замаар нэр дэвшилгүй үлдэх шиг боллоо. Ямар шалтгаантай нь тодорхойгүйгээр С.Зоригийн хэргийг илрүүлэхээ амлаж гарч ирсэн Д.Мөрөн нар нэр дэвшсэнгүй. Аймаг, дүүргийн засаг дарга нар, үндэсний бөхийн аварга, такси баазын дарга нар тэдний орыг залгажээ. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга гээд хүмүүс бас бий.
Засгийн газрын төлөөлөгчид нэр дэвшигчдийн дунд хүрч түрэн орж ирлээ.
Өнөөдрийн засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд Н.Энхбаяр, сайд Ц.Нямдорж, Д.Насанжаргал, А.Цанжид, Ч.Улаан, Ч.Ганзориг, Ж.Гүррагчаа, П.Нямдаваа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, дэд сайд Б.Эрдэнэсүрэн, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Г.Занднашатар, төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Шатар гээл тэдний бүхэл бүтэн арми сонгуульд шуудран орлоо. Дээр нь тэдний багийн гишүүд болох аймаг, дүүргийн Засаг дарга болох Д.Одбаяр, Д.Батмөнх, Р.Нямсүрэн, Л.Дамдинсүрэн, Д.Хаянхарваа, Д.Энхбаяр нар нэмэгдэнэ. Төмөр замын дарга Р.Буд, элчин сайд, Хүнс хөдөө ажахуйн дэд сайд асан Д.Тэрбишдагва гурав ч тэдний коианд.
Эрх баригч намын парламентийн сонгуульд нэр дэвшигчдийн дүр төрх имй байна. Нэр дэвшигчийг ид дунд насныхан бүрдүүллээ. Сонгууль дууссаны дараа намынхаа нэрийг солих каипанит ажилд орох нь гарцаагүй.

(өдрийн сонин 2004-05-18 121)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button