УИХ-д нэр нь дэвшигдээгүй төрийн түшээд

Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай
-Та яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ? Эсвэл Нам тань нэрээ дэвшүүлэхийг санал болгосонгүй юү?
-Нэрээ дэвшүүлэхгүй байх санаачлагыг би өөрөө гаргасан. Нийгмийн хоёр байгуулалд бараг хагас зуун жил төрийн албанд зүтгэлээ. 70 насныхаа ойг өнгөрсөн жил тэмдэглэсэн.1990 оноос хойш гэхэд л УИХ-д гурван удаа сонгогдсон. Ерөнхий сайдаар ажиллаа. Би одоо залуучуудад зайгаа тавь өгөх болсон гэж өөрөө үзсэн. Тэгээд саналыг минь асуухад нь намынхаа удирдлагад энэ тухайгаа хэлсэн. Манай намд эрдэм чадалтай, эрч хүчтэй залуучуул өчнөөн байхад нэг суудал дээр ч гэсэн тэдэнд хаалт болмооргүй санагдсан. Харин манай нам ялагдах эрхгүй. Энэ бол улс орны хувь заяатай холбоотой зүйл. Хөгжил дэвшлийн аятайхан суурь тавигдлаа. Ингээд цааш явах ёстой. Би ингэж хэлсэн.
Монгол Улсын Ерөнхий асан, Амаржаргал сангийн тэргүүн Р.Амаржаргал
-Би 64 дүгээр тойрогт бие даан нэр дэвшинэ. Энэ тухайгаа өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын Yндэсний зөвлөлдөх хороонд албан ёсоор мэдэгдсэн.
Ардчилсан нам миний нэрийг дэвшүүлээгүй нь нам, эвсэл миний буруугаас болсон юм биш. Эвслийн намуудын тохиролцоогоор 64 дүгээр тойрогт өөр хүн нэр дэвшсэн хэрэг.
Намайг 70 дугаар тойрогт өрсөлдөх санал гарсан тухайд огт сонсоогүй юм байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж
Нөхдөдөө дэмжлэг үзүүлэх нь өөрөө нэр дэвшихээс илүү санагдсан. Нөгөө талаар УИХ-ын гишүүн бололгүйгээр улс төрд өөрийнхөөрөө оролцож болно шүү дээ. Энэ утгаараа би өөрийгөө тойргийн гадна үлдсэн гэж бодохгүй байна.
Монголдоо, хүмүүсийн дунд, амьдрал дунд байгаа учраас тойргийн гадна үлдсэн эсэх тухай ярих утгагүй. Өөр хийх ажил их байна. Удаан төлөвлөж бодсон ажил надад бий гэв.
УИХ-н гишүүд
Б.Чадраа Миний хувьд аливаа сонгуулиар сонгогдсон хүн сонгогч олон тань таныг үнэлж, сэтгэл өндөр байвал тэр мөчид ажлаа зогсоож чадвал дараагийн хийх ажил бүтдэг гэдэг бодлыг иш үндэс болгосон. Хоёрдугаарт, нутгийн сайхан залуу болох Ч.Ганзортг, Р.Гончигдорж нарт миний бие байраа тавьж өгөх нь зүйд нийцнэ байх гэж болсон. Би ШУА-ын Ерөнхийлөгч учир улс төрийн бүх үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Тийм болохоор би улс төрийг хаяагүй, үргэлжлүүлнэ.

Н.Гэрэлсүрэн
МАХН залуу боловсон хүчний хангалттай бааз суурьтай учраас тэдэнд суудлаа тавьж өгсөн. Түүнээс биш ажлын чадваргүй, хөгшин гэдгээр нь нам намайг ялгаварласан юм байхгүй. Би тийм ч хөгшин биш шүү дээ. Надад өөр хэлэх зүйл алга.

Р.Гаваа
Энэ сонгуульд нэр дэвшээгүй нь миний бодлого байсан. Бас намаа ч дэмжсэн юм. Түүнчлэн энэ удаагийн сонгууль хөрөнгө мөнгөний сонгууль болох бололтой. Надад ямар юмных нь тийм их мөнгө байхав.
Төрийн түшээгээ сайн гүйцэтгэсэн гэж боддог.
Би АНУ-д гурван ч удаа богино, урт хугацааны сургалтад хамрагдчихсан хүн шүү дээ. Тийм болохоор өөрийгөө нийгэмд гологдсон хүн гэж бодохгүй байна. Мэргэжлийнхээ ажлыг хийнэ дээ.

А.Шагдарсүрэн
Энэ сонгуульд залуучуудыг гараасай гэж бодож намын бодлогыг дэмжсэн. Д.Тэрбишдагва гээд сайхан гарч байгаа. Сонгуулийн дараа тэтгэвэртээ л сууна даа. Уг нь миний нас тийм ч хөгшин биш шүү дээ.

Р.Содхүү
Энэ сонгуульд нэр дэвшихгүй байх нь миний хувийн бодол байсан. Ийм шийдвэрийг нилээд эртнээс гаргасан гэж хэлж болно. Та бүхэн үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Түүнээс биш нам намайг голсон юм биш. Би гологдох зүйл хийгээгүй. Төрийн түшээгийн үүргийг хэр гүйцэтгэснийг манай тойргийнхноос асуугаарай. Нэрээ дэвшүүлээгүйг минь дуулаад олон хүн бухимдсан гэсэн. Миний нас харьцангүй залуу. Намайг гоочлоод байгаа хүмүүст хандаж хэлэхэд, надад дахин нэр дэвших боломж, хугацаа бий.

Ц.Баасанжав
Намын бодлогыг л дэмжсэн. Намын хамт олон ярьж байгаад ийм шийдвэрт хүрсэн. Шийдвэр гаргачихсан юм чинь би юу хэлэхэв дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button