Орчуулдаггүй орчуулгын товчоодыг яалтай вэ

Би энэ талаар сайн мэдэхгүйгээ хэлсэн ч хамт явахаар болов. Худалдаа хөгжлийн банкны баруун талаас эхлээд Орчуулгын товчоо, Баталгаат орчуулга, ОХУ-ын виз, орчуулга гэсэн хаягтай хаалга болгоноор орж үнэ ханшийг нь сонирхож явсаар эцэст нь Олон улсын мэдээлэл бизнесийн төв гэсэн хаягтай виз гаргах, орчуулга, нотариотын төвлөрсөн газар гэж болохоор байр руу очив.
Сонирхон тоолж үзвэл тус байрны нэгдүгээр давхарт нэр нь тодорхойгүй орчуулгын 20-иод товчоо байна. Гэхдээ ихэнх нь виз гаргах үйлчилгээний хажуугаар орчуулга хийдэг байх юм. Найз маань Орчуулгын ажлыг муухан гадарладаг хүн толь бичиг эргүүлж байгаад хийдэг юм шив дээ гэж шивнэлээ. Yнэхээр тийм ч юм уу гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ тэдэнд толь бичиг байсангүй. Харин зарим нэг товчоонд компьютерийн орчуулга хийх зориулалттай программ байдаг. Зарим нь бүр диплом, боловсролын үнэмлэхийг дуурайлган тухайн хэлээр бнлтгэсэн тусгай цаасан дээр шууд буулган их хэмжээний мөнгө авдаг. Энэ мэтээр мөнгө олдог хүмүүс цөөнгүй гэж урьд нь сонсч байсан нь үнэний ортой бололтой. Уран зохиолыг найруулга муутай ч хамаагүй орчуулчихад хүнд гэм хоргүй. Гэтэл орчуулгын товчоогоор үйлчлүүлж буй хүмүүс ихэвчлэн Элчин сайдын яамны анкет, цагдаагийн болон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн тодорхойлолт орчуулах гэж зорьдог. Харин орчуулагчид үйлчлүүлэгчийг хохироолгүй явуулж чаддаг болов уу?
Биднийг тэнд байж байтал Та нар миний визийг бүтэхийг болиулчихлаа. Чанартай, баталгаатай орчуулна гэсэн чинь хаана байна гээд нэгэн бүсгүйн дуу хадаж гарлаа. Чухам юу болсныг асуувал өөрийгөө Ц гэж танилцуулсан бүсгүй Би АНУ явах гээд бичиг баримт бүрдүүлсэн юм. Бүх юм маань эхлээл сайхан бүтэж байлаа. Тус улсын Элчин сайдын яамнаас өгсөн анкетийг энэ залуугаар бөглүүлсэн. Гэтэл алдаатай биччихсэн байна . Би англи хэл сайн мэддэг өөр хүнээс асуутал алдаатай байна гэсэн гэв.
Орчуулагч залуутай уулзахад Би энэ эгчид англи хэлээр анкет бөглөж өгсөн нэг үгэн дээр алдаа гаргасан байна лээ. Уучлалт гуйсан гэлээ. Хүний материалыг анхааралтай хийхгүй бол залуу хүмүүст ийм явдал их давтагдана. Энэ гэрээгээр ажиллаж байгаа оюутан юм гэнэ лээ гэж хажуугийн орчуулагчид шивнэлдэж байв.
Орчуулгын товчоонд гадаад хэл гадарладаг төдий хэг нэгнийг өжиллуулж болмооргүй. Оюутны ширээнд дөрвөн жил сууж номын дуу сонссон шинэхэн төгсөгчдийн хийдэг ажил ч биш. Тодорхой хэмжээнд, орчинд тухайн хэлийг судалж байж орчуулга хийх дөртэй болно. Гэтэл өнөөдөр орчуулгын товчоонд ажиллаж байгаа цөөнгүй хүн тухайн хэлийг сурсан, эсвэл сурч байгаа оюутнуудыг гэрээгээр авч ажиллуулдаг байна. Тэд нь үйлчлүүлэгчийнхээ материаллыг мэргэжлийн түвшинд орчуулж чаддаггүй гэж тэнд байгаа хэд хэдэн орчуулгын байгууллагынхан өгүүлсэн.
Ингэхэд ер нь орчуулгын товчооны зөвшөөрлийг хаанаас олгодог юм болоо…?
Энэ асуултад хариулт авахаар хэд хэдэн орчуулгын товчооноос лавлатал мэдэхгүй, зөвшөөрөл өгдөг газар байдаг юмуу хэмээн гайхширсан янзтай байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгдөг байх гэж бодоод асуутал, өмнө нь өгдөг байсан одоо больсон хэмээлээ. Эцэст нь Орчуулгын нэгдсэн эвлэл, Орчуулгын төв товчооны захирал С.Батбилэгтэй уулзахад Манай төв товчооноос албан ёсны зөвшөөрөл авдаг. Гэхдээ тухайн байгууллагыг эрхлэгч нь Yндэсний ерөнхий газарт бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгж байна. Түүнээс гадна орчуулагч нь тухайн хэлийг зохих түвшинд эзэмшсэн, мэдлэгээ манай Орчуулагын эвлэлийн гишүүдээр шалгуулсан байх ёстой. Үүний дараа улсын бүртгэлийн газар бүртгүүлдэг гэсэн хариултыг өгсөн юм.
Энэ бүгдээс харахад орчуулгын товчоонд хяналт тавих байгууллага байдаггүй бололтой. Хэн ч хянаж шалгадаггүй. Түүнтэйгээ адил эрх ашгийг нь хэн ч хамгаалдаггүй гэж орчуулагчьд нэгэн дуугаар хэлж байна.
Оюуны бизнес мэдээллийн төв хэмээх сүржин нэртэй байранд орчуулгын товчоодод учирдаг бас нэг бэрхшээл нь үйлчлэгчээ булаалдах. Yүд үүдээ дэрлэсэн олон товчооныхон хаалганыхаа хажуугаар өнгөрч байгаа хүмүүсийг дуудан орчуулагынх нь материалыг аваад хямдхан шуурхай хийж өгье гэдэг. Хэрэв өмнө нь үйлчүүлж байгаагүй, хүн таньдаггүй бол шууд үгэнд нь орно. Харин хууччуул таньдаг орчуулагчаа зорьдог байна.
Зарим орчуулгын товчооны мэдлэг хүрдэггүй юм уу, эсвэл цаг зав нь болдоггүй юм уу, хажуугийнхаа орчуулагчаар материалаа орчуулах явдал байдаг гэнэ. Хос хэтэвч орчуулгын товчооны эзэн манай оффис энэ байрны хамгийн цаад талын мухарт байдаг болохоор үнэхээр хэцүү. Манайхыг хүрэхээс өмнө энэ олон товчооныхон, виз гаргагчид үйлчлүүлэгчдийг авчихдаг. Зарим нь ажлаа дийлэхгүй манайхаар орчуулуулах нь байдаг. Yүнийг зохицуулдаг нэг байгууллага байвал зүгээр юм. Хууль зүй дотоод хэргийн яамнаас зөвшөөрөл олгодог бол арай дээхр болох байх гэлээ.
Бид хоёр чехээр материал орчуулах гэж яваагаа дээр хэлсэн. Анд маань
тэндхийн нэг орчуулгын төвөөр материалаа орчуулуулаад ЭСЯ руу явлаа. Маргааш
нь юу болсныг асуувал Нөгөө анкетийг чинь ЭСЯ-тай гэрээ хийсэн орчуулагчаар
бөглүүлэх ёстой гэнэ. гэв. Болсон явдлыг товчоо эрхлэгч зарим нэг хүмүүст хэлвэл
Чехийн ЭСЯ-наас нэгэн хүний нэр хэлдэг түүгээр хийлгэсэн орчуулга л хүчинтэй.
Чех хэлийг маш сайн мэддэг бусад ямарч хүний материаллыг хүчингүй гэж тооцдог
тухай орчуулгын товчооны эрхлэгчид ярьсан. Харин уг хүний нэрийн эхний үсгийг
Э гэж хэлсэн бөгөөд тус яамны Консулын хэлтсийнхнийг лоббидсон байх.
Тэрнээс биш хэн чорчуулсан ялгаагүй баймаар юм. Yүнээс гадна тэр хүн бидний
2500-3000 төгрөгөөр хийдэг орчуулгыг хийхдээ арав гаруй мянган төгрөгөөр
үнэлдэг гэж ярив.
Ажил хэргийн уулзалтад мэргэжлийн синхрон буюу шууд орчуулагч
хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд ажиллаж буй орчуулгын товчоодод тийм
чадвартай хүн бараг байдаггүй, зөвхөн бичгийн орчуулга хийдэг гэнэ.
Yүнээс үзэхэд орчуулын товчоог цэгцэлж, эрхлэх зөвшөөрлийг албан ёсоор
өгдөг, хангадаг байгууллага баймаар байна.
Барууны өндөр хөгжилтэй Герман, Австри зэрэг оронд орчуулагчдын эвлэл
гэдэг албан ёсны зөвшөөрөлтэй, бичгийн болон синхрон орчуулгын төвөггүй хийдэг
төрийн бус байгууллага байдаг. Гэтэл манайх орчуулын олон төвтэй ч тэд ямар ч
удирдлага, зохон байгуулалтгүй. Орчуулгын төв товчоо гэдэг гадаадын хэд хэдэн
хэлийг гайгүй төвшинд гадарладаг, бас ч үгүй туршлагатай хүмүүс ажилладаг нэг байгууллага байсан. Түүнд олон орчуулагч харъяалагддаг байж. Гэтэл 1998 оноос хойш орчуулын товчоод борооны дараах мөөг шиг олширсон. Энэ нь ХЗДХЯ-наас зөвшөөрлийг өгөхөө больсонтой холбоотой хэмээн зарим нэг орчуулагч үзэж байгаа юм. Орчуулга, орчуулагчдын тухай хуулиа байг гэхэд журамзаавар гаргаж орчуулдаггүй энэ олон товчоог цэгцлэхгүй бол ард нь иргэд хохироод үлдэх нь байна шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button