Yндэсний бүтээмжийн шагнал-тан тодорлоо

Энэ хүрээнд нийт аж ахуйн нэгж байгуулагуудад уриалга гарган ажлын бүтээмжээрээ хошуучилж, чанарын өндөр амжилт үзүүлсэн хамт олонд уг шагналыг хүртээхээр болжээ. Энэхүү шагналын эзэн болохын тулд байгууллагын манлайлал, хүний нөөцийн хөгжил, бүтээмж, үйлчилгээний чанар гээд чамгүй олон шалгуураар шүүгддэг гэнэ. DellCanonHP гээд дэлхийд тэргүүлэгч хүчирхэг компаниудын монгол дахь албан ёсны борлуулагч, М-СИ-ЭС электроникс компанийхан шалгуурыг амжилттай давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газраас Yндэсний бүтээмжийн шагнал хүртэж өөрсдийн давуу талаа батлан харууллаа. 2001, 2002 оны Шилдлэг татвар төлөгч, Dell компанийн мөн онуудын Азийн шилдэг дистрибьютер шагналтай, энэ хамт олон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа компьютер, техник хангамжийн сүүлийн үеийн ололтыг ашиглаж бодит үр дүнд хүрчээ. Ажиллагсад нь байгууллагын компьютер болон интернэтийн дотоод сүлжээгээр харилцаж, цагаа хэмнэж чаддаг байна. Хүний нөөцийн удирдлагын хувьд ч хамгийн сүүлийн үеийн тогтолцоотой. Yндэсний бүтээмжийн шагналыг М-СИ-ЭС компаниас гадна Эрдэнэт хивс, Жигүүр гранд зэрэг зургаан томоохон байгууллага хүртжээ.