Орос үгийн баяр-т 50 мянган хүн оролцжээ.

Баярын хүрээнд орос хэлээр сургалтаа явуулдаг монгол орос сургуулийн сурагчдын дунд Хөгжим бол зүрх сэтгэл уралдаан, Улаанбаатар хотын их дээд сургуулийн оюутнуудын дунд орос дуу дуулаачдын болон эрдэм шинжилгээний илтгэлийн Оюутны хавар 2004 уралдаан мөн байглийн ухааны хичээлээр хийсэн орос, монгол сургуулийн сурагчдын анхны олимпиад, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 9-р олимпиад, ББС-ийн орос хэлний улсын тэргүүний багшийг шалгаруулах 9-р тэмцээнүүд болсон юм. Дээрх бүх арга хэмжээнд нийт 50 гаруй сурагч, багш, оюутан оролцсон бөгөөд уг цогцолбор уралдааныг БСШУЯ, Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол, Оросын нийгэмлэг, Оросын шинжлэх ухаан соёлын төв, МУИС, Монголын орос хэл уран зохиолын багш нарын холбоо хамтран зохион байгууллаа. Уг уралдаануудаас ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний 9-р олимпиад, орос хэлний улсын тэргүүний багшийг шалруулах 9-р тэмцээн нь Монгол Улсыг бүхэлд нь хамарсан томоохон арга хэмжээ болсон юм. Олимпиадын Х ангийн сурагчдаас эхний байрт шалгарсан нь ОХУ-д Засгийн газрын зардлаар суралцах эрхээр шагнуулсан бол ҮII. IX ангийн сурагчдаас алт мөнгө хүрэл медаль хүртсэн нь Москва хотноо болох олон улсын сурагчдын орос хэлний олимпиадад оролцохоор удахгүй мордох болжээ. Зардлыг нь мөн ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яам бүрэн хариуцах юм. Харин орос хэлний улсын аварга багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын багш Ж. Цэцэгмаа тодорч, МУИС-ийн докторантурт 50 хувийн төлбөрийн хөнгөлттэйгээр элсэлтийн шалгалтгүй суралцах болсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button