Гуравдагч хүчний намууд тойргоо булаалдахгүй.

Сонгуулийн сурталчилгааны явцад аль хамын хэний рейтинг хэддүгээр тойрогт өндөр байна, тэр байдлыг харзнаж бусад нь нэрээ татах тактикийг гуравдагч хүчнийхэн сонгожээ. УИХ-ын сонгуулийн хуульд Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргаснаа санал авар өдрөөс 21 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороонд мэдэгдэнэ гэсэн заалт бий. Энэ нь хуулийн хугацаа 6-р сарын зургаанд дуусах юм. Тэгэхээр гуравдагч хүчний намуудад тойрог булаалдах хэрэг гарахгүй нь бололтой.
Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын эв нэгдлийн нам, Бүгд найрамдахь нам, Монголын либерал нам, Монголын ногоон намууд үйл ажиллагаагаа нэгтгэж сонгуульд оролцох гэж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Уг бага хуралд МУНН-ын тэргүүн Y. Хүрэлбаатар, ББН-ын тэргүүн Б. Жаргалсайхан, зохицуулагч Н. Зоригоо, МЛН-ын тэргүүн Д. Банзрагч нар оролцсон бөгөөд МЭНН, МНН-ын төлөөлөгчид хараахан ирж амжаагүй гэнэ. Тэд эвсэл байгуулах цаг хугацааны боложгүй болсон тул энэхүү нэгдлээ хамтын ажиллагаа гэж томъёолж байгаа. Намууд сонгуульд тус тусдаа мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож нэр дэвшүүлэх бөгөөд Улс төрийн гуравдагч хүчин-Шинэ сонголтуриан дор нэгдэх аж. Нэгэнт үйл ажиллагаагаа уялдуулж байгаагын хувьд нэг тойрогт нэг л хүний нэрийг дэвшүүлхээр болжээ. Эдгээр таван намаас нэр дэвшигчид ямар нэгэн эвсэл гэж нэрлэгдэхгүй сонгуулийн нэрийн хуудсан дээр тус тусын намаараа бичигдэнэ. Харин бүрийн мөрийн хөтөлбөрийн гол санаануудыг нэгтгэн 20 зүйл бүхий зорилт боловсруулах юм байна. Өмнө нь ББН, МУНН-ууд тус бүр 76, МЭНН 50, МЛН 40 орчим тойрогт өөрсдийн хүний нарийг дэвшүүлэх байсан ч харилцан зөвшилцсөний үндсэн дээр таван намаас нийт 76 хүнийг л нэр дэвшүүлхээр болсон. Ингэхдээ Эх орон-Ардчилал эвсэл ямар нэгэн квот тогтоогоогүй. Зөвхөн тухай тойрогт нэр дэвшин сонгогдож чадах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийг харилцан зөвшилцөж, тойргоо тохиролцсон. Одоогоор таван тойрогт л нэр дэвшигчдийн хооронд зөвшилцөх шаардлагатай байгаа. Хаин Буягийн Жаргалсайхан аль тойрогт нэрээ дэвшүүлхээ одоогоор шийдээгүй байгаа гээд Энэ удаагийн сонгуульд гуравдагч хүчинг гарч ирнэ, бүр хүчтэйгээр гарч ирнэ гэж мэдэгдэв. Тэд ийнхүү сонгуульд нэгдэн оролох болсноо улс төрийн хүрээнд хэт туйлшрах бус гуравдагч хүчний төлөөлөл, нөлөөллийг бий болгох шаардлагатай байгаа гэж тайлбарласан. Сонгууль албан ёсоор зарлагдсанаас хойш нам хүчин, эвлийг бүртгэхгүй гэх мэтээр одоогийн хуулинд зөвхөн хоёр намын тогтолцоог дэмжсэн, гуравдагч хүчнийг хааж хязгаарласан байдалтай байгаа гэж тэд шүүмжлэлтэйгээр хандаж байгаа аж. Ийнхүү сонгуульд оролцохоор бүртгүүлсэн найман субьектийн тав нь үйл ажиллагаагаа нэгтгэхээр боллоо. Ингэснээр МАХН, Эрх орон-Ардчилал эвсэл, Улс төрийн гуравдагч хүчин-Шинэ сонголт уриатай нэгдэл, Монголын залуучуудын нам, бие даан нэр дэвшигчид гээд нэг тойрогт 3-5 нэр дэвшигч өрсөлдөх нь ээ.