Зүрхэнд юу үйлдвэрлэсэн бэ?

Ардын эрх, Өдрийн сонин, Yг-д ажиллаж байсан тэрээр одоо Зууны мэдээ сонины Орхон аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байна. Цаг хугацаатай уралдаж, шатаж, бичиж явдаг энэ бүсгүй сүүлийн жилүүдэд нийслэлээс зайдуу амьдрах болоод төв газрын яарсан, ажилд дарагдсан тэр хэмнэлээ үгүйлж байгаа талаараа нэгэнтээ ярьж байсан. Харин харьцангуй цаг завтай амьдралаа тэрээр уран бүтээлдээ харамгүй зориулж байгаа бололтой. Х. Болор-Эрдэнэ 2002 онд Нүцгэн шөнө бэсрэг өгүүллэгийн анхны номоо уншигчдад анх барьж байсан. Харин энэ удаа зүрхэндээ юу үйлдвэрлэснээ харуулж байна. Богино өгүүлбэр хурц шийдэлтэй түүний бүтээлүүд үргэлжилсэн үг ч юм шиг, яруу найрагч юм шиг
Зүрхэнд үйлдвэрлэв номонд зөвхөн эрчүүдэд зориулав гэсэн тодотголтой Дурлал гэсэн өгүүллэг бий. Цас бүсгүйд дурлаад өөрийн сүр хүчээ үзүүлэх гэж шуурна. Харин бүсгүй зөөлөн зөөлөн орж байсан цас шуураад эхлэх үед цонхоо хааж, шалчин унасан цасыг хайлж алга болтол гэрээс гарахгүй байхаар шийдэж байгаа тухай өгүүлдэг юм. Ер нь өгүүллэг болгоных нь талаар хэлмээр, бас ухаарлыг мэдэрмээр аж. Түүний зүрхэнд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг өөрөө л уншиж мэдрэж нь чухал. Энэ шинэ номыг Японы нэгэн дээд сургуулийн Монгол судлалын ангийнхан дундаа уралдаан зарлаж орчуулахаар болсон гэнэ лээ.