Энэ зун өөийнхөө сайхныг тод харагдуудах хэрэгтэй

Бид цүнхээ гутал бүстэйгээ эсвэл ээмэг зүүлттэйгээ ч юмуу хумсныхаа будагтай л хослуулж болохоос бүгдийг ижилсүүлчихвэл өөрсдийнхөө сайхныг хувцсан доороо далдалж орхидог байна. Угаас цүнх гуталтай хослох ёстойг бүсгүй та юу эс андах билээ. Тэгэхээр энэ зуны дэгжрэх цүнхээ хурц, тод өнгөтэй байхаар бодож сонгоорой. Хар бараан өнгөөс ганц удаа татгалзаад орхи. Харин өнгөрсөн жилийнх шиг элдэв цацаг, уяатай бус энгийн байх ёстойг мартуузай. Ээмэг зүүлтний хувьд ч том санжигнасан биш цомхон жижгэвтэр байвал илүү хээнцэр харагдах гэнэ лээ. Түүнээс гадна бөөрөнхий атлаа тас хар шилнээс салж чадахгүй байгаа охидыг энэ шилнээс зориг гарган татгалзаач ээ хэмээн дизайнер маань аминчлан хүссэнийг энд хэлэх хэрэгтэй байна. Цэцгэн хээтэй даашинз дэрэвгэр бүрх дэгжин цүнхтэй чинь царай нүд тань тод харагдах завсрын өнгөтэй зууван шил аятайхан харагдах юм билээ.