Эрчүүдээ энэ зун юу өмсөх бол.

Уг нь зуны загварт эрчүүдийн пиджак нь бариу байх юм билээ. Гэхдээ монгол эрчүүдийн хувьд пиджак бариу байвал хэр зохимжтой харагдах бол. Харин шулуун загвартай костюмд анхаарлаа хандуулхад гэмгүй. Зуны халуунд хүүхнүүдийн нэгэн адил байгалийн хурц өнгөтэй нимгэн цамц сонгоорой.
Дэлхийн хамгийн сэтгэл булаам залуугийн нэг гэгддэг Брэд Питтийн өмссөн хувцас нь дорхноо залуучуудын дунд моодонд ордог гэхэд хилэсдэхгүй. Эртний торой хотын тухай өгүүлсэн түүний тоглосон кино өнгөрсөн баямба гаригт Берлинд нээлтээ хийсэн байна. Энэ кинонд тоглоод 15 сая фунт стерлингийн хөлс авсан тэрээр өөрийнхөө дүрийн өмссөн хувцсыг энэ зуны гоёо болно гэж мэдэгджээ. Тэрээр Энэ зунаас эрчүүд банзал өмсөх болно. Банзал зөвхөн эмэгтэйчүүдийн бус эрчүүдийн хувцас байхад юунд болохгүй билээ. Энэ нь миний таамаглал бас уриалга хэмээжээ. Хэрэв түүний хэлсэн загвар моодонд орох юм бол эрчүүд үсээ хусуулж сандаал өмсөх хэрэгтэй болох биз.