Эрвээхэй буюу бантик энэ зуны гоёо

Уг нь хэн нэгний өмссөн хувцас тухайн хүний ямар үзэл бодол, ямархуу хүн болох талаар илархийлэл болж өгдөг гэдэг. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн нь илрэл болдог. Харин манайд өөрийгөө илэрхийлэх, тэс ондоо хэв загварыг үзүүлэх боломж ховорхон. Сүүлийн үед охид, залуучууд телевизүүдээр гарах Солонгосын олон ангит кинонуудын баатруудыг дууриан хувцаслах болоод байгаа. Тэгвэл хийгдсээр бас манайд ирэх гэсээр багагүй цаг алддаг кинонуудын загвараас түрүүлэх боломж бас манайд бий. Байлгүй яахав. Интернэт байхад ямар загварын хувцас хэдийнээс моодонп орсныг хялбархан л мэднэ. Тухайлхад яг одоо Солонгос охид ,хүүхнүүд эрээн мяраан ихтэй, нимгэн нийлэг эдээр хийсэн цамц, сарфанчикийг сонирхож байгаа ажээ. Тэнд хидийнээ халуу шатаад эхэлчихсэн тул зуны хувцсандаа орчихсон хэрэг л дээ. Сул загвартай цамцанууд хүртэл цэцэг навч бүхий хээтэй байхаас гадна элдэв уяа, бантиктай байх нь чухал. Гутал сандалын хувьд ч тийм. Эрвээхэй буюу бантик гоёотой байх нь энэ зуны гол гоёо ажээ. Гэхдээ энэ нь өнөө зун заавал ийм хувцас өмсөөрөй гэсэн хэрэг биш шүү дээ. Та өөрийнхөөрөө өөрийгөө илэрхийлэх хувцас сонгоорой.