Өнөө зуны туфль, сандаалны загвар

Хэт нарийнхан өндөр өсгийтэй туфль халуунд удаахан алхахад үнэхээр залхааж орхидог шүү дээ. Тэгэхээр энэ зун хурц, шөвгөр хошоортой туфль сандаалиудаа зүгээр л далдын далд шидэж орхи. Харин дараа нь хэтэвчээ бариад өргөн бүдүүн өсгийтэй эрэлд мордоорой. Гэхдээ платформ гэж андууруузай. Спорт болон чөлөөт стилиэр хувцасласан бол намхан, тун энгийн пүүз өмсөхөд л болох нь тэр.