Хаврын синдром

Хаврын улирал ирэхэд л өдөр уртсаж, нар улам идэвхтэй болж, манай гаригийн соронзон даралт өөрчлөгддөг. Бидний био дотоод цаг гадаад орчны ийм өөрчлөлтөнд маш эмзэг ханддаг. Хүйтэн чийгэнд хэт мэдрэмтгий болохын хажуугаар мэдрэлийн систем маш өртөмтгий эмзэг болон дархлалын тогтолцооны тэнцвэр алдагдаж, ханиад харшилд өртөх нь амар болдог. Нэг үгээр хэлэхэд өвлийн урт удаан хүйтэн, витамины дутагдал, нар нь орчин үеийн эрдэмтдийн нэрлээд байгаа хаврын синдромд хүргэдэг. Логик утгаараа үүнийг өвлийн синдром гэх ёстой байсан юм.

Витамины дутагдал
Хаврын ядаргаанд хамгийн эрчимтэй хурдан хугацаанд хүргэдэг зүйл бол витамины дутагдал байдаг. Энэ нь гурван сарын сүүлээр эхэлж таван сарын дундуур буюу хүний организмын тэжээлийн бодисын тэнцвэр хэвийн болох үед дуусдаг. (Нарлаг өдрүүд ихэсч, ширээн дээрх жимс ногоо ихээр болсны үр дүн). Шинэ ургацын улирал эхлэхээс ч өмнө аминдэм болон бусад шим тэжээлтэй бодисын тэнвцэрийг сэргээж бие организмдаа туслахыг хүснэ. Гэхдээ эрдэмтэд ТВ-ийн дэлгэцээр байнга гараад байдаг, сонин сэтгүүлүүдээр завсар зайгүй сурталчлаад байдаг поливитаминуудад хэт их найдаад хэрэггүй хэмээн зөвлөж байгаа юм. Хэрэв эдгээр витаминыг хайрцаг хайрцгаар нь эмчтэй ч зөвлөлдлгүй идэх аваас ашиг тусыг олохоосоо илүүтэй харин ч хордлого болох магадлалтай. Учир нь витамины хэрэглээ хэтрэх нь дутагдахтайгаа адил хор хөнөөлтэй байдаг. Энэ тухай бүр балар эрт үеийн анчид мэддэг байв. Тэд цагаан баавгайг агнаад элгийг нь үргэлж хаядаг байлаа. Учир нь үүнийг тэд хортой гэдэгт итгэдэг байжээ. Орчин үеийн эрдэмтэд цагаан баавгайн элгэнд А витамин асар их хэмжээгээр байдаг учир уг аминдэм нь хүний организмд байж болох хэмжээнээсээ хэтэрдэг гэдгийг тогтоожээ.
Зарим витамины илүүдлийг организмаас амархан гаргаж болно. Энэ нь юуны өмнө усанд уусдаг витаминуудад (С, В бүлгийн витаминуудад) хамаатай. Харин тосонд уусдаг А,Д,Е,К гэх мэт витамин нь витамин илүүдэх өвчинд хүргэж болдог. Дашрамд хэлэхэд зөвхөн шинэ жимс ногооноос амьдралын эрч хүчийг аваад дуусахгүй. Сүү, хиам зэрэг бүтээгдэхүүнд ч гэсэн тодорхой хэмжээний витамин, ашигтай бодисууд агуулагдаж байдаг. Мөн хэрэв хоолны дэглэм барьж байгаа бол эмчийн бичиж өгсөн поливитаминууд биед шингэж чадахгүй. Хавар цагт өлсөнө гэдэг тийм ч сайхан санаа биш. Биед орсон витаминыг шингээхийн тулд ургамлын болон амьтны гаралтай өөх тос, уураг, нүүрс ус зайлшгүй хэрэглэж байх шаардлагатай. Эрдэмтэд хоол судлаач нар хаврын витамин дутагдлын үед сайн хоолыг поливитамин, ханасан аминдэмүүдтэй хослуулах нь зөв гэж үздэг. Гэхдээ зөвхөн эмчтэй зөвлөсний дараа л үүнийг хийгээрэй. Ингэснээр бие махбодид зайлшгүй хэрэгтэй эрдэс бодис витамины комплексыг хэлж өгч чадна.
Харшил
Байгал экологийн тэнцвэр ихээр алдагдаж байгаа өнөө үед бидний хэн ч гэсэн ямар нэгэн харшилд өртөж болно. Харшлын тухай мэдэхгүй байж болохгүй, түүний талаар тодорхой ойлголттой байх нь тустай юм. Учир нь харшил маш хүнд өвчин эмгэгт хүргэж болзошгүй. Харшлын вакцин гэж байдаггүй. Тиймээс энэ тал дээр өөрийн сул болон хүчтэй талыг мэдэж байх нь чухал юм. Аюултай үе бол 5-6 сар бус харин 4 сард буюу цэцэг ногоо ид дэлгэрч байхад эхэлдэг. Дөрөвдүгээр сард мод цэцэгсийн анхны тоосонцор агаарт дэгдэн бужигнаж эхэлдэг. Энгийн нэг тоосонцор маш хүчтэй харшил хөдөлгөгч болох чадвартай. Дашрамд хэлэхэд гэрийн тэжээмэл амьтад ургамлын тоосонцроос болж заавал зовж шаналах хэрэггүй. Хэргийн учир нь ихэнх харшилтай хүмүүсийн харшил нь тухайн хүний дархлалын системээс шалтгаалдаг. Дархлалын систем нь хүлээж авахын аргагүй зүйлсүүдбие махбод дотор холилдсоноос болж харшил хөдлөх нь бий. Хавар цэцгийн тоосны харшилтай хүнд хоёр дахь аюул учирдаг. Бид янз бүрийн поливитамин хэрэглээд эхэлдэг. Yүн дээрээ өндөг эсвэл сүү гэсэн хоёр таарахгүй хоолыг нэм. Ингэснээр нойргүйдэл, ядаргаа, уур уцаар гэх мэт харшлын жирийн шинж тэмдгийг мэдрэх болно.
Харшлын эмчээс яаралтай зөвлөгөө авч, түүнд үзүүл. Тэгээд түүнтэй хамт яг юунаас харшилтай гэдгээ тогтоож ав. Тэгээд жирийн сүүнээс авахуулаад хан боргоцой хүртэл ямар ч зүйл харшил үүсгэгч болох боломжтой гэдгийг ойлгосон бол тэдгээрээс зайлсхийж яваарай. Ялангуяа хаврын улиралд өвлийн хахир цагт сульдаж доройтсон бие организмд түүнтэй тэмцэхэд туйлын хэцүү байх болно гэдгийг ойлгоорой.

Уур амьсгал
Хавар болоход эрүүл хүмүүс ч гэсэн цаг агаарын өөрчлөлтөнд эмзэг ханддаг. Энэ нь бас л ядрааж, сэтгэл санаанд цохилт болдог. Бие организмын хариу үйлдэл нь заримдаа хамгийн мэргэжлийн цаг уурын албаны мэдээнээс ч илүү тодорхой байдаг. Ялангуяа цаг агаар, уур амьсгал өөрчлөгдөхөд бидний мэдрэлийн систем маш эмзэг өртөмтгий болдог юм. Энэ нь нойргүйдэл, уур цухал тэр ч бүү хэл сэтгэл санааны хямралд ч гэсэн хүргэнэ. Хаврын синдромын нэмэлт хүчин зүйлээс болж шаналахгүйн тулд туршлагатай эмч нарын зөвлөгөөг дагах хэрэгтэй. Тэд цаг уурын мэдээнд анхаарлаа хандуулахыг зөвлөдөг. Агаарын дулааны хэм ч мөн чухал. Хэрэв өглөөдөө хасах хэмтэй байгаад өдөр тийшээ + 15 хэмд хүрсэн бол бие организм ийм өөрчлөлтийг муу тэсвэрлэнэ. Дор хаяж сунжирсан хамрын ханиад салахгүй нэг хэсэгтээ зовооно. Хамгийн гол нь зөв хувцаслах хэрэгтэй байдаг. Хэт даарахгүй, халууцахгүй байх нь чухал. Агаарын даралтын тухай ч мартаж болохгүй. Хавар агаарын даралтын огцом өөрчлөлт нь толгой өвдөх, хооллох дургүй болох, уруу дороо царайлахад хүргэдэг. Бүх зүйл бие организм чинь цусны өндөр эсвэл нам даралтад хэрхэн ханддагаас шалтгаалдаг. Эмчдээ үзүүл, ямар уухаа асуу. Өөрийгөө эмчлэх нь тийм ч сайхан санаа биш. Өтгөн цай, кофе бүр ч эсрэгээр хор болж болзошгүй! Агаарын чийг ч гэсэн чухал үзүүлэлт болдог. Түүнийг багасахад нь судасны цохилтын хэмжээ огцом нэмэгддэг. Хэт их чийгшил, бага температур ханиад хүргэж, харин өндөр хэм нь дулааны цохилтод оруулдаг. Хүний биед салхины хурд тун ихээр нөлөөлдөг. Маш их салхитай үед олон хүний толгой өвдөж, илүү ууртай цухалдуу болдог. Иймэрхүү хаврын өвчнөөс зайлсхийхийн тулд цаг агаарын мэдээг анхааралтай чагнаж, гэрээсээ хэт хол аяалхгүй байхыг хичээгээрэй. Дассан цаг агаарын нөхцөлд энэ бүх зовлон гэтлэх нь илүү хялбар байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button