Ядаргааг хэрхэн ялах вэ?

Таны орох ус 35-37 0 градус орчим байвал зохино, усандаа өөрийн дуртай үнэртэн, хөөсрүүлэгч эсвэл нимбэгийн хальсны хандыг хийгээрэй. Нэг нимбэгийн хальсыг 200 г халуун усанд хийж, 20 минут хандална. Ингээд ус руугаа хийнэ. Дараа нь хоолны эсвэл далайн давс хагас аягыг заавал хийгээрэй. Далайн давс арьсанд жинхэнэ бальзам шиг нөлөөлж, арьсыг шинэлэг, уян хатан байлгадаг. Мөн ийм зорилгоор розмарин, туулайн бөөр модны ханд нэмж болно.
Өглөө чийгтэй хүйтэн алчуураар биеэ үр. Энэ нь бүхэл өдөржин сэргэлэн цовоо байхад тусална.
Нэг аяга сүүтэй эсвэл зөгийн балтай цай эсвэл стакан гаа чинжүүний ханд хүч чадлыг сэргээдэг.
Оюуны ядаргаанд орсон бол үдийн эсвэл оройн хоолонд 200-300 гр сагамхай загас чанаж эсвэл жирийн давсалсан май загас идээрэй. Энэ нь бичил элемент ба фосфорын тэнцвэрийг сэргээнэ.
Хэрэв бие махбодиор маш их ядарсан бол тал нимбэгийг үйрмэг хальстай нь хамт амтыг нь зөгийн балаар зөөлрүүлж байж идэж болно.
Анхилуун үнэрт тостой ваннад ор. Эсвэл саунд ор. Энэ нь сэргээш болж өгдөг.
Цэвэр агаарт дор хаяж 2-3 цагийг өдөрт өнгөрөөх хэрэгтэй. Орой унтахын өмнө өрөөндөө салхи заавал оруулж бай. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөх болно.
Шилмүүст ванн
Ийм ванн нь хүч чадлыг сэргээж уур уцаарыг багасан зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Хавар эхэлснээс хойш өдөр өнжөөд шилмүүст ваннад орох хэрэгтэй. Доод тал нь таван удаа орж байж нэг курс эмчилгээ болно. Дэлгүүрт байдаг бэлэн ханд тийм ч үр дүнтэй биш. Учир нь түүнд хэт их будагч бодис, хольц орсон байдаг. Харин ийм хандыг өөрийн гараар бэлдвэл хамаагүй үр дүнтэй, тэгээд ч тийм ч хүнд төвөгтэй биш юм. Залуу нарсны хэдэн мөчир аваад навч, мөчир, залуу боргоцойг нь бутлаад саванд хийн их хэмжээний хүйтэн ус нэмээд гучин минутын турш буцалгана. Тэгээд 12-15 цаг сэрүүн газар хандалсны дараа тийм ч халуун биш устай ваннадаа 1-2 стакан ханд хийгээрэй.
Витамины винегрет
Аминдэм, эрдэс бодис ханасан бүтээгдэхүүнд хаврын синдром тайлах урт удаан өвлийн дараа эрч хүчээ сэргээхэд тусалж чадна. Тэднийг хэрэглэх нь элдэв поливитамин хэрэглэснээс илүү үр дүнтэй.
Бүх л төрлийн ногоон ногоонд кальци ихээр агуулагддаг. Харин вандуй байцаа цэцэгт байцаанд бие организмыг хорт бодисоос нь зайлуулдаг бодисууд асар ихээр байдаг ажээ.
Шар ногоо жимс нохойн хошуу болгар перецэнд С витамин их агуулагддаг. Энэ нь дархлалын системийг бэхжүүлдэг.
Улаан ногоо жимсэнд В группын витамин ихээр байдаг. Энэ нь стресстэй
тэмцэхэд их тусална. Самранд биеийн хүч чадлыг сэргээдэг уураг их хэмжээтэй байдаг.
Жүрж, нимбэг, мандарин зэрэг жимс халуун амтлагч ногоо нь анхилуун үнэрт бодис, эфирийн тосны жинхэнэ эх үүсвэр болдог. Yүний ачаар бие организмаас хорт бодисууд гардаг.
Далайн сагамхай загас маш их хэмжээний микроэлемэнт, эрдэст бодис, аминхүчил, тосонд уусдаг А, Д, Е витаминууд, усанд уусдаг В группын аминдэм, уураг их байдаг.
Анар жимсний үрэнд марганец хэмээх мэдрэлийн ба дархлалын системийг бэхжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй бодис оршдог.