Хуучирдаггүй Жинс

Жинс үйлдвэрлэдэг гурван төрлийн бөс даавуу байдаг.
Шулуун, эрчлээгүй, урт утсаар хамгийн хямд жинсний материалыг гаргадаг. Барьж үзэхэд илт гөлгөр байдаг.
Хэрэв материал дээр зурааснууд илт харагдаж байвал маш бөх, бараг үрэгдэж цоорохгүй бөс даавуу юм. Yүнийг гаргаж авахын тулд урьдчилаад эрчилсэн богино хөвөн сэмэрдэгийг ашигладаг. Ийм жинс өндөр үнэтэй байх нь мэдээж. Мөн хөндлөнг нь эрчилж, босоог нь эрчлээгүй дундаж хувилбар бас байна.
Yүнээс гадна жинсийг материалын нягт чанараар өвөл, зуны гэж бас ангилдаг. Хамгийн нягт бөс даавууг 14.5 020Z (нөхцөлт нэгж), доод зэрэг нь –7-8 гэсэн үзүүлэлттэй байдаг. Yүгээр зуны загварын хувцас оёход, тохиромжтой аж. Хүйтэн улиралд зориулан тусгай дотортой загвар ч гаргадаг. Жинсийг цайруулахад ямар үе шат хэрэгтэй вэ?
Yүний тулд сонгодог хөх, хар өнгийн жинсийг цайруулын саванд чанаж болохоос гадна уушгин чулуутай усанд ч буцалгаж болно. Зарим загварт ийм боловсруулалт хийсний дараа үрүүл цаасаар үрж үзэхэд ч болно.
Сонголт
Чанараас хамаараад өөрийгөө хүндэлдэг пүүс болгон дор хаяад 10 загвар үйлдвэрлэн гаргадаг. Эдгээрийг эр, эм унисекс гэж хувааж болох бөгөөд загвар бүр арав орчим өнгийн хэв загвартай байдаг.
Эмэгтэй жинсийг 1981 онд Leүi’s фирм анх гаргажээ. Энэ нь өгзөг, бэлхүүсний хоорондын тойргоороо эрэгтэй жинснээс ялгагдана. Гэхдээ өнөөдөр унисекс ихээхэн түгээмэл байгаа бөгөөд үүнийг зөвхөн Rifle фирм л үйлдвэрлэдэггүй.
Жинстэй зохицдог 7 эд зүйл
1.Захтай, товчтой цагаан цамц
2.Усан хувцас
3.Дөрвөлжин хээтэй цамц
4.Шар айраг
5.Цээжиндээ халаастай сонгодог футболка
6.Өргөн суран тэлээ
7.Цэргийн маягийн ботинка

Харин энэ жилийн хувьд охид маань заавал өмд гэлгүй жинсэн банзал ч өмсөж болно шүү дээ. Гэм нь богино байх ёстойг мартуузай. Эрчүүдийн жинсэн өмд ч бариудуу байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button