Хуурай, хүйтэн цаг агаар арьсны дайсан.
Хүйтэнд арьс мөн л хуурайшина. Тийм болохоор тосон биш чийгшилттэй тосыг сонгохыг зөвлөж байна. Тос арьсанд чийг өгч чаддаггүй. Гэрийн нөхцөлд өргөст хэмхийг нимгэн зүсч нүүрэндээ наах нь тустай. Энэ нь чийгшүүлэхээс гадна витаминжуулдаг. Хүйтнээс хамгаалах тос түрхэх нь үр дүнтэй.
Манайхан зөвхөн зун л нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос хэрэглэдэг нь буруу юм. Манай оронд жилийн дөрвөн улиралд нарны хэт ягаан туяаны үйлчлэл буурахгүй хэвээр байдаг болохоор SPF гэсэн бичигтэй тосыг байнга хэрэглэж байх хэрэгтэй.