Гэрийн нөхцөлд гоо сайхандаа анхаар.

Бүлээн устай ваннад бие угаадаг тосон шингэн хийгээд 20 минут хэртэй суухад бүлээн ус нь арьсны нүх сүвийг онгойлгож өгснөөр тос арьсанд шингэж өгнө.
-Мөн бүлээн устай ваннад хагас аяга хүнсний соод хийгээд арьсаа шүршиж, зайлах нь тустай. Арьсан дахь гоо сайхны засал нь зөвхөн гаднаасаа бус дотроосоо ч эмчлэгдэх ёстойг сана. Нүүр харлах, сэвхтэж батгаших, арьсан доор хөхрөх зэрэгт витамин С-тэй хоол унд түлхүү хэрэглэх нь зүйтэй. Жишээ нь нимбэг, жимсний шүүс, байцаа, төмс хүнсний ногоо. Мөн витамин С ихээр агуулагдсан нимбэгийг өндөгний шартай хольж долоо хоногт /2-3/ удаа маск тавьж байвал сайн үр дүнтэй.
Хэрэв арьсан дээр чинь жижиг улаан толбо гарах шинж тэмдэг илэрч эхлэнгүүт 30 минут тутамд мөсөөр жин тавьбал багасна. Улайсан сорвийг арилгахын тулд нэг хоолны халбага нимбэгийн шүүсийг нэг хоолны халбага давстай холиод улайсан хэсгээрээ түрхээд 10 минут хэртэй байлгасны дараа усаар зайлж угаана.