Тамхи таны дайсан.

Үнэн хэрэгтээ тамхи татсанаар тэдний ам, амьсгал, үс хувцаснаас өмхий үнэр ханхална. Хэрэв залуу бүсгүй та гоо сайхандаа анхаардаг, арчилж торддог бол тамхи таны номер нэг дайсан болно. Учир нь тамхи татдаг эмэгтэй гоо сайхны үнэтэй чанартай барааг тонн тонноор нь хэрэглээд ч тус болох нь бага. Тамхи татдаг эмэгтэй хүний нүүр үрчлээ ихтэй, элдэв толбо нөсөөтэй, батганд идэгдсэн үлбэгэр байх нь элбэг. Тамхины хор уршиг зөвхөн гоо сайханд ч халтай биш. Залуу насанд тамхиар, моодорхож байсан эмэгтэйчүүд ясны сийрэгжилт өвчнөөр гуч гараад өвчлөх нь эрс нэмэгддэг. Учир нь тамхидалт нь эмэгтэй хүний бодисын болилцоонд өөрчлөлт өгснөөр ясанд үйлчилж, ясны сийрэгжилт өвчнийг үүсгэнэ. Ийнхүү тамхинаас гаргах нь хэцүү ч хаяж чадсанаар өөрийн эрүүл мэндэд чухал олон ашиг тусыг мэдрэх болно. Хамгийн гол нь бүх зүйл өөрөөс чинь шалтгаална.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button