Та сэтгэл татам царайг хүсэж байна уу?

Людвик ХIҮ-ын нэгэн хүүхэн өөрийн нүд сохлом гоо арьсаар алдаршжээ. Зарим ховч амьтад түүнийг залуухан биш гэж нотолдог байв. Энэ хүүхэн өөрийнхөө зарц нарыг шөнө болгон гурван түмпэн цас авчирч орныхоо өмнө тавихыг тушаадаг байсан байна. Бид хэдийгээр дээдсийн хүрээлэнгийнхэн биш болохоор тиймэрхүү аашилж чадахгүй боловч өөрсдийн бололцооны хэрээр цасыг ашиглаж болох юм. Бүх эмчилгээ 8 минут үргэлжлэх боловч сайн үр дүн өгнө. Арьс тэнийгээд ягаарч, гоё өнгөтэй болдог. Үүнийг хийхийн тулд атгахан цэвэрхэн цас авч, алчууранд боон үзүүрийг орооно. Алчуурынхаа дундах цастай хэсгийг нүүр ба хүзүүн дээрээ тавь. Ингэхдээ дээд зовхи, эрүүгээ бүү март. Нүүрээ хөлдтөл нь тавина. Уг эмчилгээг өглөө дөнгөж сэрсний дараахан, нүүрнээс шөнийн тосоо арилгаагүй үед юмуу шөнө унтахынхаа өмнө хийнэ. Ийм жин маш ашигтай. Гялгар уутанд гаднаас цас оруулж ирж хэрэглэ. Түүнчлэн буцалсан усыг хөргөгчиндөө хийж хөлдөөгөөд зуны цагт ч та энэ арчилгааг хийж болно.
Бүсгүйчүүд та нар минь өглөө бүр гоо сайхандаа 10-15 минут зориулж зурших хэрэгтэй. Ер нь таны гадаад төрх нүүр царай чинь хичнээн таатай байна, төдийчинээ уурлаж бухимдах, өөртөө итгэлгүй байх зэрэг элдэв гаднын нөлөөнд та орохгүй ба элдэв бухимдал ядаргаа ч арилдаг.