Хамгийн жирийн бас хамгийн хосгүй косметик

Жимстэй тараг
Мэдээж та жимстэй тараганд дуртай биз. Гэтэл үүгээр нүүрээ цэвэрлэж, тослог багасгах маска тавьж ч болох юм байна. Үүний бэлтгэхийн тулд жимстэй тарагаа хоёр цайны халбага нимбэгний шүүстэй холиод л гүйцээ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж бигнүүр маска тавихад таны нүүр цайрч, хэн ч атаархмаар өнгөлөг, бас зөөлөн тэнүүн болохыг зөвлөе.
Өндөг
Хэрвээ та хуурай арьстай бол өндөгний шар уургаар маска тавиарай. Удалгүй арьс чинь тэнийж, өнгө нь засрахыг та үзнэ. Тослог арьстай бол өндөгний цагаан ургийг хөөсрүүлээд цайны халбагаар нэг чидун жимсний тос юмуу эсвэл глицеринтэй найруулж нүүрэндээ түрхэхэд царайг чинь залуужуулж илүүдэл тослогоос ангижруулна.
Чидун жимсний тос / оливын тос/
Энэ тосыг бүлээсгэж, нүүрэндээ түрхэж болохоос гадна үсээ тослож ч болно. Үүний үр дүнд таны үсний өнгө гялалзан, уян зөөлөн болж арьс чинь цэвэршин жавхаажина.
Зөгийн бал
Зөгийн балаар маска тавихад арьсыг тэжээллэг, өнгөлөг болгохоос гадна хамгийн гол нь үрчлээгч ч арилгаж чаддаг. Цэвэр зөгийн балыг нүүрэндээ нимгэн түрхээд 3-4 минут өнгөрсөний дараа халуун усанд базсан алуучаар зөөлөн арчиж авна. Хэрэв та аягатай буцламтгай халуун усанд нэг цайны халбага зөгийн бал хийгээд ууранд нь нүүрээ утвал алжаал чинь тайлагдаж нүүрний чинь арьс дэвтэн зөөлөрч, сэтгэл булаам өнгөтэй болно.
Нимбэг
Нимбэг бол хамгийн гайхамшигтай гоо сайхны хэрэглэгдэхүүн юм. Шүүсийг нь түрхэхэд арьс чинь зөөлрөхөөс гадна та элдэв батгыг мартана. Мөн нимбэгний арьсны тусламжтайгаар та шүдээ цэвэрлэж, шар өнгөрийг нь арилган гялалзуулж болно. Анхаар, энэ аргыг хэрэглэхийн өмнө нүүрээ сайтар угааж цэвэрлэсэн байх ёстой агаад түрхлэг маскыг 10-20 минутын дараа угааж цэвэрлээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button