Гоо сайхны бүтээгдэхүүнийг задалсан цагаас эхлэн хөгширдөг

Гэхдээ зөвхөн хайрцаг саван дээрх хугацааг харснаар л хязгаарлаж болохгүй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд савыг задалсан цагаас эхлэн хөгширдөг. Хэдийгээр хайрцаг саван дээрх зааварт гурван жилийн баталгаа гэж бичсэн байсан ч жил хагасаас илүүтэй ашиглах хэрэггүй. Яагаад гэвэл эдгээр бүтээгдэхүүн орчноос хамаарч бохирддог учраас хамгийн нэртэй фирмийн бүтээгдэхүүн боловч харшил өгч, үрэвслүүлж магадгүй. Эмэгтэй хүн нэг уруулын будгийг багцаагаар гурван сар хэрэглэдэг.
Хэрэв та тогтмол будаж шунхддаггүй бол таны будаг дүүрнээрээ шахам удаан хадгалагддаг бол дараах зөвлөгөөг
·Сормуусны будаг 3-6 сар хадгалагдана
·Нүдний эсвэл уруулын харандаа 12-18 сар
·Тональ крем 6-18 сар
·Нунтаг пудр 12-18 сар
·Шахмал пудр 12-18 сар
·Нүдний тодруулагч 6-12 сар
·Хуурай хацрын будаг 12-18 сар
·Нүдний тень 12-18 сар
·Уруулын будаг 12-18 сар
Хэрэв та будаг шунхаа хэзээ эхэлж хэрэглэснээ мартчихвал дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаараарай.
·Муудсан уруулын будаг уруул хатааж, жигд бус будагддаг. Хааяа эвгүй амт, үнэртэй болдог
·Сормуусны будаг хуучирсан бол бөөгнөрдөг, мөн будсаны дараа амархан бутарч унадаг
·Хуурай тень, пудр, хацар өнгөлөгч бөөгнөрч жигд бус, толботой будагддаг
·Кремний өнгө, үнэр өөрчлөгдөж, бүтэц хэсгүүд нь задарч, хатаж хуурайшдаг.
Гоо сайхны бүтээгдэхүүн мууддаг гол шалтгаан бол бактери. Иймээс будаг шунхандаа бактери оруулахгүйн тулд крем, тень, хацрын будаг зэргийг хуруугаараа биш зөвхөн зориулалтын бийр, багс зэргээр түрхэх хэрэгтэй. Нэг багсаар олон төрлийн будгийг түрхэж болохгүй. Хэрэглэсний дараа эдгээр багс, бийрээ буцалсан усаар байнга угааж хатаах хэрэгтэй.
Хуурай сэрүүн газар хадгална гэдэг нь заавал хөргөгчинд хадгална гэсэн үг биш. Будаг шунхаа угаалгын өрөөнд байлгаж болохгүй. Яагаад гэвэл тэнд их чийглэг, өндөр хэмтэй. Мөн паар, халаагуурын ойролцоо нарны гэрэл шууд тусах газарт хадгалж болохгүй.