Cудас бүдүүрвэл яах вэ?

Зангирсан судсанд тусгай тариа хийж, дараа нь зориулалтын бинтээр орооно. Энэ судсаар цус гүйхээ больж, судасны хана гагнагдсан мэт болох тул эрүүл судсаар цус гүйнэ

Тариа хийсэн судас арьсны гүн рүү орж, 2-3 долоо хоногийн дараа хөл эрүүл, гөлгөр болно.
Харин өвчин хүндэрсэн үед мэс заслын аргаар өвчтэй судсыг тайрч авна, мэс засал 30 минутаас хоёр цаг үргэлжилнэ, нуруу нугас-ны мэдрэл алдуулах тариа хийдэг тул өвчтөн өвдөлтийг мэдрэхгүй. Ихэнх хүн орой нь хөл дээрээ босдог. Шагай болон салтаанд жаахан сорви үлддэг.
Цусны судас зангирч бү-дүүрэх өвчнөөр голдуу эмэгтэйчүүд өвчилдөг, ялангуяа төрснөөс 2-3 жилийн дараа их илэрдэг.
Ийм өвчин тусахгүйн тулд нэг газар удаан бүү зогс, дасгал сайн хий, усанд сэл.
Худалдагч, тогооч зэрэг мэргэжлийн хүмүүс энэ өвчинд их өртөмтгий.
Зогсоо ажилтай хүмүүс өөрсдөө хөлөө арчилж сурах хэрэгтэй. Тусгай зориулалтын оймс өмсөж, венотоник уувал өвчний явцыг сааруулна. Гэхдээ мэдээж эмчийн заавраар эм уугаарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button