Yс сайхан байхад юу хэрэгтэй вэ?

Бальзамыг зөв хэрэглэвэл үс эрүүл болно
Бальзам гэдэг нэр танд хэдийнээ танил болсон биз ээ. Харин энэ бальзам нь үсийг эмнэх үйлчилгээтэй гэдгийг харин та мэдэхгүй байж болох юм. Бальзамыг угаасан цэвэр, нойтон үсэндээ 5-15 минутын турш хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийх байдлаар түрхэж өгнө. Дараа нь угааж авах ёстой.
Түүнчлэн усны дуслын хамт үснээс салж урсах вий гэж айх хэрэггүй. Түрхэх үед үс чинь аль хэдийн өөрт хэрэгтэй тэжээлийн болон хамгаалалтын бодисыг шингээгээд авчихсан байдаг.
Бальзамыг ямар ч төрлийн үсэнд хэрэглэж болно. Хамгийн гол нь үс цэвэрхэн чийгтэй байх хэрэгтэй. Харин бальзам хэрэглэсний дараа үс хялбархан хиртэж тослогтох байдал ажиглагддаг. Энэ тохиолдолд бальзамыг илүү энгийн үйлчилгээтэй зөөлрүүлэгч, кондиционероор солих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тогтмол хэрэглэхээс зайлсхий.
Ер нь тослог болон холимог /угаараа тослог, үзүүрээрээ хуурай/ үсэнд бальзамыг маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд зөвхөн үзүүрт нь л түрхэхэд хангалттай. Харин бальзам нь хуурай үсэнд тэжээл өгч зөөлөн сэвсгэр болгодог.
Ангижруулагч нь үсийг дуулгавартай, цахилгаанждаггүй болгодог
Харин кондиционер буюу ангижруулагч нь бальзамтай төстэй бөгөөд үсийг дуулгавартай, цахилгаанждаггүй болгодог. Ангижруулагчийг нойтон чийгтэй үсэндээ бага зэргийг түрхээд 1-3 минутын турш хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийж жигд түрхээд өгсний дараа усаар зайлна.
Гэхдээ үсэндээ түрхэхдээ уганд нь биш аль болох ширхэглэлд нь түрхэж өгөх хэрэгтэй. Ингэх нь үсийг арзайлгаж сэвсийхээс хамгаалж зөөлөн, дуулгавартай болгодог.
Хэрвээ нар, салхинд удаан хугацаагаар явах тохиолдолд ангижруулагч хэрэглэсний дараа үсээ усаар зайлах хэрэггүй. Учир нь хээрийн хуурай ширүүн салхи, нарны хурц гэрлээс ангижруулагч үсийг чинь сайн хамгаалах болно.
Харин та шингэн, зөөлөн үстэй бол ангижруулагч хэрэглэх шаардлагагүй. Учир нь үсийг чинь бүр шингэн, наламгар болгоно. Ангижруулагч нь урт, ширүүн, долгионтой үсэнд илүү тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Хэт өвчилсөн үсэнд маскийг битүү тавьж боох ёстой
Yсийг яг л арьс шиг арчлах ёстой байдаг. Бид нүүрнийхээ арьсанд тохирох тос, маскийг олж хэрэглэдэг шигээ үсэндээ ч бас тийм арчилгааг хийх хэрэгтэй.
Yсэндээ сард 2-3 удаа буюу долоо хоногт нэг удаа маск хэрэглэвэл тохиромжтой. Маскийг үсээ угааснаас 30-40 минутын дараа хэрэглэх хэрэгтэй. Их өвчлөлттэй үсэнд маскийг тавьж битүү бооно.
Маск нь үсэнд тэжээл өгч гялалзсан, зөөлөн, сэвсгэр эрүүл байдалд нь эргүүлэн оруулдаг. Ийм үйлчилгээтэй маскийг дэлгүүрээс аль эсвэл өөрөө бэлтгэн хэрэглэж болно.
Ер нь хүн гэрийн нөхцөлд өдөр тутам хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээрээ тэжээлийн маск бэлдэж болно. Зөв найруулж хэрэглэсэн тохиолдолд ийм маск илүү үр дүнтэй байдаг.
Хөвсийлгөгч нь үсний өнгөнөөс хамааран өөр өөр байна
Цэвэр хөвсийлгөгч-зөөлрүүлэгч нь одоогоор худалдаанд байхгүй. Голчлон бальзам юм уу ангижруулагчийн хамт савлагдсан байдаг бөгөөд үсийг хөвсгөр, гялалзсан сайхан болгодог.
Гэрийн нөхцөлд гар доорхи материалаар цэвэр байгалийн үнэр агуулсан хөвсийлгөгч-зөөлрүүлэгчийг бэлтгэх боломжтой. Yүний үр дүнд хахир хүйтэн өвлийн улиралд ч гэсэн таны үснээс зуны анхилам сайхан үнэр ханхлах болно.
Өөрийн үсний өнгө, гялалзалтыг хадгалан үлдэхэд зориулж дараахи жоруудаар бэлтгэсэн хөвсийлгөгчөөр үсээ угаагаад үзээрэй. Ямарч байсан үс чинь урьд байгаагүйгээр гялалзаж, зөөлрөх болно.
Хоёр хоолны халбага балжингармаг нэг литр усанд хийж 30 минутын турш буцалгаад үсээ угаагаарай. Энэ зөөлрүүлэгч нь гэгээтэй шаргал үсэнд тохиромжтой.
Харин хоёр цайны халбага ногоон цайг нэг литр усанд хийж 30 минутын турш буцалгаад угаавал таны үс бараан, гүн өнгөтэй байвал илүү тохиромжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button