Сайхан yстэй байхын тулд

Yснийхээ гэмтсэн хэсгээс сал
Yсээ самнах үедээ та гэмтэж муухай болсон үснийхээ үзүүрийг анзаарах болно. Энэ хэсгийг та өөрөө тайраад хаячихаж болно шүү дээ. Yсээ туг тугаар нь авч уртааш нь мушгиад гэмтэж салаалсан хэсэг харагдахад хайчлаад л авчих. Ингэж тайрах нь таны үсний уртад нэг их нөлөөлөхгүй.
Мөн үсний үзүүр хэсэг зориулалтын тэжээлийг тос болон маскийг байнга хэрэглэж бай.
Yсийг эрyyл өнгөтэй болгох
Yсний хэвийн бүтцийг бий болгоход оролцдог бодисууд агуулсан болон хугарал гэмтлийг эмчлэх зориулалтын зайлагчаар зайлж занш. Yсээ угаасныхаа дараа үснийхээ хуйх болон үзүүр хэсэгт зайлагчаа түрхээд 3-5 минут болсны дараа усаар зайлна.
Yстэйгээ болгоомжтой, энрхий харьц
Yсний самаа сонгох нь хамгийн чухал зүйл. Ширүүн үстэй, хэт нарийн ширхэгтэй сам нь үсийг зулгааж гэмтээдэг. Харин угаасныхаа дараа том шүдтэй самаар зөөлхөн самна.
Хуурай гэмтэлтэй yстэй бол илyy анхаарал тавь
Хэрвээ таны үс хуурайшиж, маш ихээр гэмтсэн бол таны л арчаагүйнх. Yсээ угаасныхаа дараа тэжээл агуулсан сүүн шингэнийг үснийхээ үзүүр болон хуйханд түрхээд зөөлөн массаж хийж 30 минут орчим байлгаад угаа. Долоо хоногт ядаж 1-2 удаа үсэндээ ийм арчилгааг хийж бай. Ингэж анхаарал тавихгүй бол удахгүй таны үс хогийн шүүр шиг болох вий.
Шампуниа зөв сонго
Витамин В6 агуулсан шампуниуд нь үсний тосны булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангах, үсний ургалтыг зохицуулах, тэжээл өгөх зэрэг чухал нөлөөтэй. Yсэндээ шампуниа түрхээд 2-3 минут орчим хуйханд массаж хийгээд угаана. Нэг удаа угаахдаа ядаж хоёр удаа шампуниар угаа.
Эцэст нь гель хөөс зэрэг нь үсийг хамгийн их гэмтээдэг учир аль болох байнга хэрэглэхээс зайлсхий.
Энгийн жорууд
Yсээ лимонтой усаар (2 литр усанд нэг халбага лимоны сок хий) зайл. Лимоны хүчил нь гэмтэлтэй, хуурайшсан байдлыг арилгахад тустайгаас гадна үсийг нарны туяаны хортой нөлөөнөөс хамгаалах, тансаг сайхан эрүүл өнгөтэй болгож өгдөг.
Yсний хамгийн сайн сам нь массажны сам байдаг. Ийм самаар самнахад хуйхны цусан хангамж сайжирч үсний угт тэжээ өгдөг.
Алимны хүчилтэй усаар зайлахад гялалзсан эрүүл өнгөтэй болно. Мөн өндөгний шар үсэнд түрхээд 30 минутын дараа угааж эрүүл өнгөтэй болгодог.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button