Нүд эмэгтэй хүний толь

Иймд нүднийхээ эргэн тойрны арьсанд анхаарлаа хандуулах нь жижиг гэлтгүй хамгийн чухал зүйлийн нэг юм. Хүн өдөрт дунджаар 100 000 удаа нүдээ цавчилдаг гэнэ. Нас ахих тусам нүдний эргэн тойрны тослог, чийглэг байдал муудаж, арьсны уян хатан чанар нь алдагддаг.

Ингээд л нүдний эргэн тойронд үрчлээсүүд үүсч гоо сайхныг тань алдагдуулдаг. Нүдний эргэн тойронд төрөл бүрийн витаминууд, ялангуяа витамин С зайлшгүй шаардлагатай байдаг. Витамин С нь холбогч эдийн чийгшилтийг нэмэгдүүлэх, арьсны уян хатан байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ингээд танд алтан жоруудаас хэлье. Хоолны халбага сайн чанарын зөгийн балыг хоолны халбага овъёосны юмуу улаан буудайн гурилтай сайтар зуураад нүдний эргэн тойрны арьсанд макс болгон тавина. Энэ нь нүдний эргэн тойрын арьсгын зөөлрүүлж, үрчлээсийг арилгах, арьсыг эрүүл өнгөтэй болгох увидастай. Мөн хусны навчны хандыг бэлтгэж хөргөөд нүдний эргэн тойронд шавшиж хэрэглэх нь гайхалтай нөлөөг үзүүлдэг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button