Нүүр царайны төрх чүхал уу?

Мөн дэндүү өргөн эрүүтэй, дөрвөлжин царай, хэтэрхий ойрхон нүдийг таалдаггүй. Дөрвөлжин эрүүтэй хүүхнүүд нөхрөө иддэг гэж үзэх нь бий.
Хэтэрхий өтгөн, зузаан хөмсөг бас тийм сайн шинж биш гэнэ. Тийм болохоор та юун түрүүнд нүүрнийхээ тэнцвэрийг олох ёстой. Баруунд хөөрхөн сайхан гэж үздэг шанаа, хацрыг бүү дуурайгаарай. Эмэгтэй хүний хацар дүүрэн, булцгар, эрүүл хаагдах ёстой. Түүнчлэн уруул жижиг, булцгар, улаавтар эрүүл өнгөтэй, хамар өндөр, махлаг, эрүү дүүрэн тарган байх нь баян чинээлэг амьдрахын шинж гэж үздэг. Ер нь улаа бутарсан нүүр царай эмэгтэй хүний сайн хувь тавиланг илтгэдэг. Жаргалтай хатны хацар улаан гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш шүү. Та цагаан царайтай бол хацрын өнгөлөгч будгийг байнга хэрэглэж бай. Мэнгэ, сэвх, ялангуяа хүзүүн дээрх мэнгэ хүнд хүчир, ядуу амьдралыг илэрхийлнэ. Залуу хүүхнүүд элдвийн сорви, мэнгээ болж өгвөл авахуулж байгаарай. Ийм боломжгүй бол нүүр будалтаар засч болно.