Бүсгүй хүний үс засалт их зүйлийг хэлдэг

Жишээ нь
соргог, хатуудуу маш авиртай, этгээд маягийн бүсгүйчүүд урт, тас хар юм уу хүрэн хар, шулуун үстэй байдаг.
Тэд ямагт үнэн сэтгэлийн, сайхан дуу хоолойг ч эзэмддэг. Иймдээ ч тэд өөрийн ер бусын гадаад төрхөнд тохирсон ажил мэргэжлийг сонгодог юм.
·
Урт атлаа узбек маягийн олон сүлжээтэй үсэнд хөнгөн ааш авиртай хүүхнүүд дурладаг. Ийм хатагтай нар хэрүүл маргааныг амархан мартдаг бөгөөд язгууртан маягийн амьдралд дуртай. Yүнээс гадна тэд өөрсдийн хүсэл таашаалыг чөлөөтэй сонгодог тул эрчүүд зоригтой танилцаж болдог.
Хөвгүүдийн богино засалтыг спортоор хичээллэдэг эмэгтэйчүүд сонгодог. Хувцаслалтын хувьд тэд өмд, өсгийгүй таатай гутлыг илүүд үздэг. Ийм бүсгүйчүүд найз нөхдөө толгойлж хэвшсэн байдгаас гадна ямар нэг хариуцлага үүрэхээс огт айдаггүй.
Шилэн хүзүүн дээрээ хавчаараар хумисан урт үс бол ажил хэрэгч маягийн эмэгтэйчүүдийнх. Тэд захирал юм уу менежерээр ажилладаг байж болно. Мөн гадаад элэгсэг байдлаа үл харгалзан юу хүсч буйгаа сайн мэддэг, бас муу санаж ч чаддаг.
Хагас урт юм уу урт буржгар үсэнд өөдрөг романтик эмэгтэйчүүд дурладаг. Тэд таалагдсан хүнтэйгээ харьцахдаа үйлийн үргүй сайхан бүсгүйн дүрд тоглож, зүрхийг нь эзэмдэж чаддаг юм. Өөрсдийг нь эзэмдээсэй ч гэж хүсэмжилдэг. Мэргэжлийн хувьд өөрсдийн хүсэл, авъяас татагдсаныг л сонгодог.
Өөрийн өнгө үзэмжинд анхааралтай ханддаг хатагтай буржгар юм уу будсан эмх цэгцтэй үсийг илүү таашаадаг. Ийм хүүхнүүд өөрийгөө өндөр үнэлж, дээрэнгүй шазруун загнадаг. Тэд амьдралд хуульч, эдийн засагч мэтийн моод болсон мэргэжлийг сонгохыг чухалчилдаг.