Найз залуутай байх сайхан.

Чи анхны уулзалтаараа л өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол гаж зан араншин гаргаж, өвөрмөц донж маягтай байна гэсэн үг биш юм. Түүний оюун ухаанд нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж төгс төгөлдөр эмэгтэй хүн гэдэг чинь би байна гэдгийг мэдүүлж өгөхөд л оршино.
Түүнтэй аль болох хамтдаа байж амралтыг нь тохь тухтай хоёулханаа өнгөрөөж байхыг хичээгээрэй. Хэр цагийг хамтдаа хөгжилтэй сайхан өнгөрөөж чадна түүний сэтгэл зүрхэнд улам тодоос тод ул мөр үлдээж нэгэнт асан бадамласан галыг улам ноцоож өгөх болно.
– Хэрэгцээтэй мөнгө, санхүүгийн асуудлаа шийдвэрлүүлж бай. Анхнаасаа л чи ойр зуурын мөнгөө түүнээс авч сурахгүй бол хожим тэр сайн дураараа өгнө гэдэг юу л бол. Цагаа тулахаараа эрчүүд биднээс ч илүү нарийн харамч улс байдаг.
– Хувцас, хунар худалдан авах үедээ хар зах уруу үнэ хямд гэж харайлгах хэрэггүй. Яваандаа чи түүнд өөрөө өөрийгөө хямдхан , аар саархан юмаар аргалчихаж болдог хялбар амьтан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс үнэтэй гэлтгүй боломжоороо дэлгүүрээс хувцаслаж, түүнийг дургүй байсан ч аяийг нь олж байгаад авахуулж сураарай.
– Түүний дэргэд үргэлж сайхан харагдаж байх хэрэгтэй. Хэдий гэртээ байгаа ч гэлээ эвтэйхэн үсээ янзалж, нүүрээ бүрэн будаж янзалдаггүй юм аа гэхэд нүдээ хөнгөн будаж байх хэрэгтэй.
– Залхтал нь өөрийн таргалж буйгаа болон тааламжгүй биен хэсгийнхээ тухай үглэх хэрэггүй. Яваандаа тэр чамайг яг л өөрийн чинь хэлж буйгаар хардаг болж сэтгэхүйд нь чи тэр л янзаар буудаг болчихдог.