Эрчүүд яагаад хурдан таргалдаг юм бол?

Yүнийг уншаад, магадгүй та хооллох зуршилдаа анхаарал тавих хэрэгтэй гэж бодох вий. Олонх эрчүүд их иднэ. Yүнийгээ анзаарахгүй, оройн хоолоо дөнгөж саяхан идчихсэн мөртлөө телевизор үзэж байхдаа шарсан төмс, салат, кино үзэж суухдаа цөцгийн тостой эрдэнэ шишийг өмнөө тавина. Ингэж л Та өөрт хэрэгтэйгээс илүү ихээр идэж байна.
Яагаад эрчүүд их иддэг вэ? Их идэхийн цаана ямар асуудал нуугдаж байдаг вэ?
Юуны өмнө өөрийгөө хэрхэн хооллодгийг тодорхойлохоос тань өмнө хоолны зуршил гэдэг эрүүл мэндэд тийм ч хортой зүйл биш гэдгийг хэлмээр байна. Хэт өлсөх, идсэнээс болж хямрах зэрэг нь зүрхний өвчин үүсгэдэг. Мөн их хооллох нь чийрэгжүүлэлтийг зорилгоор уураг хэрэглэхийг хэлэхгүй нь мэдээж. Их идэх гэдэг нь өлсөөгүй байхад дахин идэх, бүр яарч түргэн идэхийг хэлнэ. Нэгэнт эрчүүд эмэгтэйчүүдээс илүү иддэг хойно эрчүүдэд энэ нь үл анзаарагдана.
1.Уйтгар
Та идэж эхэлнэ. Яагаад гэвэл үүнээс арай дээр хийх зүйл олдохгүй. Бодоод үз. Таны найз нар чинь энэ орой хүүхнүүдтэйгээ уулзаад завгүй багаа учраас танд буйдан дээрээ зурагтныхаа өмнө суух л үлдэнэ. Мэдээж өмнө нь үзчихсэн сумогийн барилдаан гарна. Та хэдийд хэн ялахыг нь мэдэж байгаа ч өвөр дээрээ уут дүүрэн шарсан төмс тавиад үзвэл илүү зугаатай сонирхолтой санагдана. Танд хөгжилтэй байгаа ч энэ нь чөлөөт цагаараа тоглочихдог билльярд эсвэл сагсан бөмбөгөнд чинь, эсвэл эмэгтэй хүнд сонирхолтой ярилцагч болоход чинь тус болохгүй.
2.Стресс
Стресс дарамт шахалт хаанаас /ажил, гэр, сургууль/ ирж байгаа нь хамаагүй хүн бүр л энэ өдөр тутмын ачааллаа шийдэх хэрэгтэй болдог. Тэгэхээр та ганцаараа хумсаа хэмлэгч биш болж таарна. Авга ах чинь 22-тойгоо халзан болсныг мэддэг ч гэлээ үстэй толгойгоо зулгаахаас өөр аргагүй байсан үе бий байх. Тэгэхээр та стрессэд орсон үедээ юу хийдэг вэ? Ид. Эмэгтэйчүүд голдуу сэтгэл хөдлөлөөс болж идэж эхэлдэг ч гэсэн энэ нь бас зарим эрчүүдэд ч мөн зуршил болсон байдаг.
Yргэлж аливаа зүйлийг шаардаж байдаг дарга, гэр бүл зэрэг түмэн стрессийг бага боловч дарахын тулд эрчүүд идэж эхэлнэ. Идэх нь эр хүнд өөрийгөө хянах чадвар, хүч өгнө. Ходоод дүүрэн байх ч заримдаа асуудлыг оновчтой шийдэхэд нөлөөлнө. Мэдэээж өлсгөлөн, ууртай хүн яаж зөв шийдвэр гаргах билээ.
3.Зуршлаа гээх
Эцсийн эцэст та одоо л уушиг болон элэгний хорнуудаас хол явахаар шийдэж. Yүний оронд та илчлэгтэй, амттай хоол байнга зооглох хэрэгтэй. Дээрх хоёр хорноос салахыг оролдож буй хүмүүс гараа завгүй байлгахыг хичээдэг нь үнэн. Гэхдээ идэхээс илүү дээр үр дүнтэй /эрүүл мэндэд тустай/ аргууд олон бий шүү дээ.
4. Хоол зугаа биш
Хоолыг зугаа, эсвэл бүр бахархал болгосон хүмүүс хэзээ ч туранхай байдаггүй. Ийм хүмүүст хоёр, гурав, магадгүй дөрөв дэх таваг хоол хэвийн зүйл биз. Эсвэл тогоочоо хүндэлж байгаагаа ингэж харуулж ч болно. Чадаж байвал яагаад болохгүй гэж. Ихэнх оронд олон нийтийн арга хэмжээг хоолгүйгээр төсөөлдөггүй та мэднэ. Хоолгүй л бол хөгжилтэй, зугаатай бус санагдаад явчихна. Кино театрт попкорн авахаа хэзээ ч мартахгүйтэй адил төрөл бүрийн чимхлүүр идээнээс үл татгалзана. Спортын тэмцээн үзэж байхдаа ам хуурай суудаггүй нь эрчүүдэд байгалиас заяасан зуршил. Гэхдээ спортын тэмцээнүүдийг ивээн тэтгэдэг, түүгээрээ борлуулалдаг бүтээгдэхүүнд олон төрөл бус бөгөөд ихэвчлэн жин нэмэх талд үйлчилгээтэй байдаг. Олон оронд жинхэнэ эрчүүдийн том биетэй, хүчтэй байдлыг хүлээн зөвшөөрдөг. Ер нь эрчүүд юуг их идэж байгаадаа эмэгтэйчүүдээс бага анхаарал тавьдаг шүү дээ.
5.Эмэгтэйчүүд
Эр хүн бүр багаасаа зөвхөн ээжийнхээ хийсэн хоолонд дуртай байдаг. Түргэн идчихээд нэмүүлэхээс бүх юм эхэлдэг гэж хэлж болно. Өөрсдийнх нь амьдралд тулаад ирэхээр эрчүүд өөрт нь зориулж ширээ засдаг эмэгтэйчүүдэд тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийн тулд үнэн сэтгэлээсээ амтархан зооглоно. Сайхан үг хэлэхээ ч тэд мартахгүй. Ийм учраас л дөнгөж гэрлэсэн эрчүүд хормын зуур хэдэн кг жин нэмдэг байх юм.