Эрүүл хүн ямар байх ёстой вэ?

Хэдий бие махбодь нь зовиургүй ч үргэлж хэрэлдэж зодолддог хүүхдүүд, хийсэн бүтээсэн зүйлдээ ч юм уу, өөрийн байр суурь, амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун биш байдаг хүмүүүсийг эрүүл гэж хэлэхгүй.

Хүн юу идэх, хэнтэй найзлаж, цагаа хэрхэн өнгөрөөх зэргээр шийдвэр гаргаж ямар сонголт эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, ямар нь муугаар нөлөөлдөг болохыг мэддэг байх хэрэгтэй.
Хүний эрүүл мэнд нь бие махбодын эрүүл мэндээс гадна сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэндээс ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл эрүүл байна гэдэг нь өөртөө итгэлтэй байх мэдрэмж, бусадтай хэл амаа ололцох чадвар гэж ойлгож болно. Тэгэхээр эрүүл мэнд нь бие махбод, сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн нэгдэл байдаг гэдгийг сайтар санах хэрэгтэй.
Эрүүл мэндийн энэ гурван тал нь хоорондоо уялдаатай бөгөөд бие биедээ нөлөөлж байдаг. Хэрвээ бие махбодь ядарч сульдах үед уур уцаар ихсэнэ. Удаан хугацаагаар сэтгэл санаа тавгүй, гутарсан нөхцөлд сул дорой ажиллах ямар ч чадваргүй болдог. Тиймээс энэ гурвыг эрүүл байлгаж чадвал, мөн сайн сайхан амьдарч чадаж байгаа бол та эрүүл байна гэсэн үг.
Тиймээс охид хөвгүүд та нар өөрсдийгөө эрүүл эсэхийг дараах тестээр шалгаарай. Хэдийгээр энэ асуултууд энгийн мэт санагдаж байвч хүний эрүүл мэнд энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг санахад илүүдэхгүй.
Асуултуудад тийм гэж хариулвал 1 оноо өг. Yгүй гэсэн тохиолдолд оноо өгөхгүй. Аль ч бүлгийн асуултад 9-10 оноо авбал маш сайн, 6-8 оноо бол сайн, 4-5 оноо авбал дунд зэрэг, 4-өөс доош оноотой бол тухайн чиглэлээр эрүүл мэнддээ нэлээд анхаарах хэрэгтэй гэж үзэж болно.

Биеийн эрүүл мэнд
1. Та өглөөний цайгаа өдөр бүр уудаг уу?
2. Та эрүүл мэндэд тустай хүнсний зүйл хэрэглэж чаддаг уу?
3. Та давс, чихэр багатай, эрүүл мэндэд тустай хоол иддэг үү?
4. Та шөнө бүр наад зах нь 8 цаг унтдаг уу?
5. Та тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг үү?
6. Та тамхи хэрэглэдэг үү?
7. Та архи, мансууруулах бодис хэрэглэдэг үү?.
8. Та шүдээ өдөр бүр цэвэрлэдэг үү?
9. Та зохих жингээ барьж чаддаг уу?
10. Таны бие эрч хүч дүүрэн байж бараг ядардаггүй юу?

Сэтгэцийн эрүүл мэнд
1. Та олон зүйл сонирхож, шинэ зүйл сурах дуртай юу?
2. Та амархан инээдэг үү?
3. Та заримдаа ганцаараа байх дуртай юу?
4. Та сайн хийж чаддаг хэд хэдэн зүйлээ нэрлэж чадах уу?
5. Та хүмүүст таалагддаг шалтгаанаасаа наад зах нь хоёрыг нэрлэж чадах уу?
6. Та бусад хүмүүст үгүй гэж төвөггүй хэлж чадах уу?
7. Та өөрийнхөө бодол санааг бусдад чөлөөтэй илэрхийлж чадах уу?
8. Та ямарваа ажлыг хамгийн сайн түвшинд гүйцэтгээд зүтгэл гаргасандаа сэтгэл хангалуун байдаг уу?
9. Та шаардлагатай үедээ бусдаас тусламж гуйж чаддаг уу?
10. Та бэрхшээлээ өөрийн хүчээр даван туулж, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж чаддаг уу?

Нийгмийн эрүүл мэнд
1. Та хүнтэй хурдан танилцдаг уу?
2. Та дотны хэд хэдэн найзтай вэ?
3. Та хэн нэгэнтэй ойлголцохгүй бол түүнтэй ярилцах замаар учраа олохыг боддог уу?
4. Та бүлгээр ажиллаж байгаа тохиолдолд бусдын санал бодлыг нэгтгэж чаддаг уу?
5. Таны дургүй зүйлийг найз нар чинь хийж байвал үгүй гэж хэлж чаддаг уу?
6. Та бусдын тухай түүнийг эзгүйд ярьдаг уу?
7. Та янз бүрийн бүлэг хүмүүстэй ганцаараа ажиллаж чадвартай юу?
8. Та ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон ч ажлаа үргэлжлүүлж чадах уу?
9. Та ангийн найз нарыг өөрийн найз нараас ялгаатай гэж үздэг үү?
10. Та янз бүрийн газар явж, нийгмийн талаар шинэ шинэ зүйлсийг мэдэж авах дуртай юу?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button