Залуу эцэг эхчүүдэд.

Болж өгвөл хөхөөрөө хоолло.
Гол төлөв оюутнууд хичээлээс хоцорно гээд хүүхдээ эрт хөхнөөс гаргах явдал маш элбэг тохиолддог. Хөхөөр хооллосон хүүхэд том болоод таргалах, илүүдэл жинд өртөх нь бага, сахилга батын хувьд элдэв асуудалгүй, оюун ухаанаараа ч бусдаас ялгарах чадвар өндөр байдаг ажээ. Иймээс залуу эхчүүдэд зөвлөхөд болж өгвөл хүүхдээ хөхөөрөө хооллохыг хичээгээрэй.

Урин дулааны улирал эхлэхээр бага насны хүүхдээ гадаа салхилуулдаг. Тэр үед анхаарах зүйл бол гэнэт хүчтэй доргих, сэгсрэхээс болгоомжлох хэрэгтэй. Ой хүрээгүй хүүхэд сэгсрэлтэнд илүү эмзэг байдаг байна. Сэгсэрснээс хүүхэд тархины гэмтэл авдаг байна. Хүүхэд насанд олдсон гэмтэл тэр бүр амархан эдгэрдэггүй насан туршдаа тахир дутуу болохыг үгүйсгэхгүй. Ер нь манай эцэг, эхчүүд хүүхдээ уйлахаар сэгсэрч л дуугүй болгодог. Иймээс энэ арга барилаа өөрчилж, Эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөгөөг олж уншихад илүүдэхгүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button