Сексийн талаар асуулт хариулт

Хурьцлын үргэлжлэх хугацаа хоёр минут байвал хэвийн гэж үздэг. Энэ нь эмэгтэй хүний хувьд богино байж болно. Эмэгтэй хүний бэлгийн дур хүсэл ханахад найман минут хэрэгтэй. Хэрэв эрчүүд хүчээ шавхан угсруулан хурьцал үйлдвэл түүний үргэлжлэх хугацаа уртсаж, ялгарах үрийн шингэний чанар муудаж үр тогтоох чадвар муудна. Мөн эрэгтэй хүн дур ханаж бие тавирсаны дараа бэлгийн сэрэлгүй үе эхэлдэг бөгөөд түүний үргэлжлэх хугацаа өөрөөр хэлбэл хурьцлын үед алдсан эрч хүч бүрэн нөхөн сэлбэж дахин амилах хугацаа эрчүүдийн бэлгийн чалхаас шууд хамаарна. Нөгөөтэйгүүр эрэгтэй хүний бэлэг эрхтэн нь элэг зүрх уушги гэх мэт зогсолтгүй ажиллагаатай эрхтэнүүдтэй харьцуулбал хамгийн залхуу нь атлаа хүний бие махбодийн хамгийн сахилгагүй болдоггүй эрхтэн гэмээр. Яагаад гэвэл эзэн нь хүсээгүй юмыг дандаа хүсэмжилж байдагтай холбоотой.
-Бэлгийн чалх нь удамшлаас болон олон хүчин зүйлээс үүдэж янз янз байдаг гэх юм.Ер нь ямар хүнийг бэлгийн чалх сайтай гэж үзэх вэ. Yүнийг нэг шөнө хэдэн удаа хурьцал үйлдсэнээс шалтгаална гэж ойлгож болох уу?
-Бэлгийн чалх сайтай хурьцах дур тачаал хүчтэй илэрдэг эрчүүд ахархан богино хугацааны дотор алдсан эрч хүчээ түргэн нөхөн сэлбэж дахин ойртож чадна. Өөрөөр хэлбэл хэдийн чинээ ахар богино хугацааны дараа дахин ойртож чадаж байна төдий чинээ бэлгийн чалх сайтай байгааг харуулна. Ийм хүмүүс нас сүүдэр өндөр болтлоо бэлгийн чалхаа хадгалж чаддаг улс. Тэгвэл бэлгийн чалх муутай хурьцах дур тачаал сул илэрдэг эрчүүд нэг л ханасан бол дахин мөддөө амилж чадахгүй. Тэд хэдэн хоног сараар тэр бүү хэл олон жилээр ч тэвчиж чадна. Энэ нь тэдний биед өчүүхэн ч муугаар нөлөөлөхгүйгээр үл барам бүр ч аятай таатай байдаг тал бий. Бэлгийн чалх султай эрчүүдийн ойртох чадвар аль эрт харьж эхэлдэг. Эрэгтэйн бэлгийн чалхыг тогтооход нэг талаас бие бялдрын ерөнхий өсөлт хөгжилтийг нөгөө талаас бэлгийн өвөрмөц онцлогийг заавал харгалзан үзэх хэрэгтэй. Мөн эрэгтэй хүний хувьд анх хэдэн настайдаа ойртож үзсэнээс ч хамаардаг. Өөрөөр хэлбэл эрт бэлгийн амьдралын амтыг үзсэн залуус харьцангуй бэлгийн чалх сайтай байх тал бий.
-Нэг хэвийн байрлалаа солиод өөр өөр шинэ байрлалыг туршиж үзэхэд дур ханах мэдрэмж дэд цэгтээ хүрдэг болов уу. Өөрөөр хэлбэл элдэв маяг гарган илүү сонирхолтой байдлаар сольбол сайхан ханамжийг авах магадлал бий юу?
-Зарим эмэгтэйчүүд бие нь тавирч дур ханах үедээ бараг ухаан алдан гиншиж уйлах дуу алдах хазах чимхэх чангаар тэврэх зэрэг байдал гаргадаг бол нөгөө хэсэг нь ингэх нь бүү хэл нөхрөө хурдлахыг шаардаж ямар ч идэвхгүй байдаг ажээ. Энэ нь тухайн эмэгтэйн авир араншин, зан төрх сэтгэлийн хөдөлгөөн бэлгийн дур тачаал, эр эмийн ёсны хүмүүжил зэргээс шалтгаалдаг. Нэг удаагийн хурьцлаас хэдэн удаа дур ханах чадвараараа ч бас эмэгтэй хүн бүхэн ялгаатай. Хүүхнүүдийн ихэнх нь нэг удаагийн хурьцлаас ганцхан л удаа дур ханадаг бол тэдний цөөнх нь түүнээс хоёр ба үүнээс олон удаа дур ханах нь бий. Эрэгтэй хүмүүсийн нэг анхаарах зүйл бол эмэгтэй хүний бие тавирч дур ханасны дараа түүний бэлэг эрхтэн нэг хэсэг сэрлийн байдалд хэвээр байдгийн санах явдал юм. Өөрөөр хэлбэл хурьцлын үйлдэлд дуусангуут эрхтэнээ сугалаад авчихаж болохгүй. Түүний бие хуучин хэвэндээ ортол байлгах хэрэгтэй. Амраг хосуудын анхаарал татдаг нэг чухал асуудал бол хурьцал үйлдэх байрлал билээ. Хурьцлыг нэг янзын байрлалд олон дахин үйлдэхэхд уйдах тул хэн хэн нь сексийн сайхан мэдрэмжийг авахыг хүсвэл хурьцал үйлдэх байрлалаа сольж байхыг зөвлөж байна.
-Хурьцлыг араас нь үйлдвэл үр тогтох боломжтой гэж найзууд маань ярьдаг энэ хэр үнэн бэ?
-Хурьцлыг араас нь үйлдвэл үр тогтоох боломж нэмэгддэг. Яагаад гэвэл ийм байрлалд үрийн шингэн умайн хүзүүний ойролцоо ойр орчимд нь буюу дэргэд нь цацагдана. Yрийн шингэн ялгарсны дараа эмэгтэй хүн бөгсөн дороо жаахан юм ивээд гэдрэг харж 30-40 минут хэвтэх хэрэгтэй. Ингэхэд үр тогтох боломж хамаагүй өндөр болдгийг сануулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button