Интернейтэд холбогдох мөнгөө хэрхэн хэмнэх вэ?

1. Хэд хэдэн цонх зэрэг нээх
Юун түрүүн хэд хэдэн цонхнуудтай зэрэг ажиллаж сурах хэрэгтэй. Нэгэн зэрэг хэдэн цонх ачаалагдах нь интернэтэд холбогдох хурдад нөлөөлөхгүй бөгөөд та нэг цонхны мэдээллийг уншиж байх зуур хэд хэдэн цонх зэрэг ачаалагдаж байх тул харин ч цаг хэмнэх юм. Ер нь 20 хүртэл цонхны хооронд ажиллаж болдог хэдий ч Wibdows –95, Wibdows –98 энэ зэргийн ачааллыг дийлэхгүй. Харин компьютер удаан хугацаанд асаалттай байсан бол интернэтэд холбогдох нь уддаг. Иймд 2-3 цаг ажиллуулсны дараа унтраагаад, шинээр ачааллавал хурд нь хэвийн болно.
2.Оффлайн горимд ажиллах
Заримдаа маш их мэдээлэлтэй хуудас унших шаардлага гардаг. Гэтэл эдийн засгийн сэтгэлгээтэй хүнд олон хуудастай материалыг интернэтэд уншина гэдэг бол уучилж болшгүй алдагдал. Иймээс тухайн хуудсыг компьютертаа хадгалж аваад интернэтээс гарсны дараа уншвал цагаа хэмнэнэ. Yүний тулд FiIe цэсний Saүe As командыг өгөхөд л хангалттай. Танны үзэж байсан веб-хуудас файл хэлбэрээр, яг л интернэтэд байгаа юм шиг хадгалагдана. Эсвэл FiIe цэсний Woүk OTTIibe командыг өгөн хадгалж болно. Дараа нь интернэтэд холбогдоохгүй байхдаа тухайн хаягаараа орвол интернэтэд орж байгаа юм шиг таны хадгалсан веб хуудас нээгдэнэ. Харин зарим вебмастерууд томоохон мэдээ материалыг хэд хэдэн хэсэгт салгаж байршуулсан байдаг тул интернэтээс гарахаасаа өмнө бүх материал тань бүрэн хадгалагдсан эсэхийг шалгаарай.
3.Захиа уншихад хэмнэх
Ихэнх хүмүүс и-мэйл захиа уншиж, хариу бичих гэж цаг их алдддаг. Монголын хэрэглэгчийн интернэтэд холбогддог хугацааны 70-80 хувь нь захиа уншиж, бичихэд зарцуулагдаж байна гэсэн тооцоо гарчээ. Гэтэл энэ мөнгийг хэмнэх энгийн боломж байдаг бөгөөд үүний тулд мөн адил олон цонх нээх шаардлагатай. Ингэхдээ CtүI+N гэсэн командаар одоо нээлоттэй байгаа хуудсыг дахин нээнэ. Өөрөөр хэлбэл таны нээлттэй байгаа хуудас 2.3.4 гээд л таны СTүI+N-ийг дарсан тоогоор нээгдэнэ. Ийнхүү захиануудаа өөр өөр цонхнуудад нээчихсэний дараа интернэтээ түр салгана. Энэ үед таны нээсэн цонхнууд унших боломжтой хэвээр байх юм. Ингээд захиа тус бүрийг уншиж, хариугаа бичиж дуусчихаад дахин интернэтэд холбогдож SEND дарахад болно. Эсвэл Word программ дээр захиагаа бичиж бэлдээд Сору команд өгнө. Интернэтэд холбогдсоны дараа бэлэн тесктээ хуулаад явуулна.
4.Рекламуудыг хаах
Хэрэв та сайтууд дээрх зургийг нь үзэнгээ олон хуудсуудыг хурдан уншиж, танилцахыг хүсвэл баннер / рекламны дүрс бичиг / тайрагчийг ашиглаарай.
Дээр дурдах программууд нь хуудастай хамт нээгддэг сурталчилгаануудын хэмжээг багасгаж, таныг зорилгоос чинь хазайлган өөр тийш төөрөх-өөс сэргийлнэ. Эдгээр нь маш энгийн. Тухайлбал баннеруудын хаяг тодорхой байдаг учраас тэдгээрийн хаягийг хаагаад реклам гаргадаггүй. Харин Аtguabd / www. tiIeseerch. bu хаягаар орон өмнөх хувилбарыг нь үнэ төлбөргүй авч болно.
5. Холболт тасалдаад удааширвал
Модемоор холбогдох нь суурин телефоны холболтын чанар, цаг агаарын байдал болон холболтонд саад учруулж болох бусад олон хүчин зүйлээс хамаарна. Yүнд бид нөлөө үзүүлэх ямар ч боломжгүй. Хэрэв холболтын чанар муу буюу холболт байнга тасарч, модем байнга өөрийгөө шалган, чайхарсан дуу гаргаад байвал холболтынхоо хурдыг багасган нэг үзээрэй. Yүнийг модемын хурдан тохируулгаар хийж болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button