Yнсэлт ямагт өөр, шинэлэг байх ёстой.

·Эрчүүдийн 99 хувь нь франц маягаар үнсэлцэх дуртай бол бүсгүйчүүд харьцаа дөнгөж эхэлж байхад ийм үнсэлт зохимжгүй гэж үздэг.
·Yнсэлт ямагт өөр, шинэлэг байх ёстой. Туршлагатай амрагууд, үүнийг зөнгөөрөө хийдэг.
·Бүсгүйчүүд удаан үнсэлцэх дуртай, энэ үед тэврээ салгалгүй үе үе завсарлаж, харилцан бие биеэ магтацгаа. Чи их сайхан үнсэлцэж байна гэх мэт.
·Цухуйж буй сахал мэдрэмтгий арьсыг өвтгөж, дур тачаалыг бууруулдаг. 3 эмэгтэйн 2 нь сахлаа хусаагүй эрд үнсүүлэх дургүй.
·Yнсэлцэх үед амнаас сэнгэнэсэн сайхан үнэр ханхалж байх ёстой.
·Жирийн бус орчинд амрагтайгаа үнсэлц, кино үзэж суухдаа гэх мэт. Дэлгэцэн дээрх галзуу тачаал гал дээр тос нэмэхтэй адил та хоёрт нөлөөлнө.
·Та ийм нэг туршилт хийгээрэй. Цаг харан 5 минут амрагаа үнс, тэр хөдлөхгүй, хариу үнсэхгүй байх ёстой, дараа нь тэр гэх мэтээр ээлжилж турш.