Танд хэрэгтэй зөвлөмж

Халиуны элэг шээс хоригдсоныг тавиулна.
**
Хүүхэд, настан ойр ойрхон шээх буюу шээрэн болоход хар, хөх даавуунд адууны тос, тарваганы тосны аль нэгийг шингээн халаагаад давсыг жигнэвэл тус болно.
**
Тарваганы зүрх эмэгтэйн бүх өвчинд сайн.
**
Бүх амьтны нүд эмэгтэйн өвчнийг ариулах утлаганд ордог юм.
**
Уруул хагарахад дагзныхаа яг гол дунд эрхий дарам газар буй үснийхээ уганд тос түрхвээс магад эдгэнэ.
**
· Толгойдоо сонгино, сармисны шүүс түрхээд, өндөгний шар уургаар угаавал үсийг эрт бууралтахаас хамгаална.
**
· Төмс чанасан усаар гараа угаавал гарын арьс зөөлөрнө.
**
· Хумс хугараад байвал нимбэгний шүүс түрх.
**
· Амнаас ханхлах сармисын үнэр нь кофе зажлаваас дарагдана.