Савны үрэвсэлд ямар эм сайн бэ?

Тийм учраас үрэвслийн ямар хэлбэр болохыг тодруулах шаардлагатай. Хэрвээ үрэвсэл хурц явагдаж байгаа бол нянгийн мэдрэг чанарыг шинжлүүлээд тохирох антибиотик хэрэглэнэ. Хэрвээ үрэвсэл архаг үе шатанд байгаа бол эмийн эмчилгээнээс илүү шавар эмчилгээ, эмийн бус бусад аргууд үр дүнтэй. Ер нь ямар ч өвчнийг дан ганц эмээр эмчилдэггүй. Хажуугаар нь дэглэм, хоол унд, халуун дулааны дэглэм гэх мэт олон хүчин зүйл чухал үүрэгтэй учир эхлээд эмчид үзүүлж оношоо тодруулахыг зөвлөе.