Гар хөл, суга хөлөрч, нойтон явдаг бол.

Их хөлөрнө гэдэг бол дотор дулаанаа алдаж байна гэсэн үг. Гар хөл хөлөрдөг хүмүүсийн захын эрхтэн голдуу хүйтэн байдаг. Өөрөөр хэлбэл дулааны тэнцвэр алдагддаг гэсэн үг. Нарийн тайлбарлавал дулаан үйлдвэрлэх процесс дутагдаж дулаанаа их алдана гэсэн санаа л даа. Дулаан алдалтыг багасгах энгийн арга бол саунд суух, наран шарлага, элсэн жин гэх мэт байгалийн эмчилгээ болно. Харин угаагаад л байвал улам их хөлөрдөг гэдгийг сануулъя. Дотроосоо илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай.