Тахианы өндөгний хальс-үнэгүй кальц

Түүний бүтэц хүний яс ба шүдний бүтэцтэй адилхан гэнэ. Түүнээс гадна ясны чөмгийг бэхжүүлдэг тул ялангуяа цацраг идэвхт хордлогын үед тун чухал.
Хүүхдүүд болон томчууд өндөгний хальсыг хэрэглэвэл яс хэврэгжих, үс хугарах, буйлнаас цус гоожих, өтгөн хатах, уцаартай болох, нойргүйдэл, астм зэрэг өвчнийг эмчилдэг байна. Жирэмсэн үед, 1-6 насны хүүхдүүд, мөн өсвөр наснаас 20 нас хүртлээ түүнийг хэрэглэвэл нэн тустай.
Кариес, сээр нурууны өвчнөөс сэргийлэх, томчууд ялангуяа хижээл насныхан остеопорозоос сэргийлэн жилд хоёр удаа өндөгний хальсыг жижиглэж идэх хэрэгтэй. Оны эхэнд кальцийн солилцоо удааширсан үед түүнийг хэрэглэвэл их ашигтай.
Хэрэглэх арга
Өндгийг савантай бүлээн усанд сайн угааж, зайлна.
Хүүхдэд өгөх бол буцалж буй усанд 5 минут дүрнэ. Өндөгний хальсыг зориуд ариутгах шаардлага бараг байдаггүй. Хоногт 1,5-3 граммыг өглөөний цайтай хамт иднэ.