Ханиад хүрвэл сармистай халуун сүү уу.

Мөн астм болон сүрьеэ өвчтэй хүмүүс ихэвчлэн шөнөөр ханиалгах нь ихэсдэг. Хоолой хуурайшин ларингитах үед ханиад хурцадна.
Ханиад томууны үед хүмүүс ихэвчлэн антибиотик эм уудаг боловч заримдаа нөлөөлөх бүү хэл ханиадыг улам архагшуулах нь ч бий. Энэ нь хуурай, нойтон ханиадын алийг нь туссанаа зөв оношлоогүйгээс ч болдог. Ер нь антибиотикт ханиад дарагдсан ч дотор эрхтэнд сөрөг нөлөөлж болзошгүй тул ардын энгийн аргууд хэрэглэх нь зүй. Тухайлбал, унтахын өмнө халуун сүүнд сармис жижиглэн хэрчиж уувал шөнө ханиалгах нь эрс багасдаг.

Сонирхуулахад Урин цаг ирж, хаврын энэхүү хуурайшилтын үед хүмүүс, ханиад томуу хүрэх болжээ. Тэгвэл ханиад хүрэх нь сайн бөгөөд хүний биеийн хорт бодисоос ангижрах хамгаалалт нь болж чаддаг гэнэ. Ханиад хүрсэн үед цусанд агуулагдаж байгаа бүх хорт бодис гадагшилдаг сайн үр дагавартай юм байна. Тиймээс та гэнэ алдаж ханиад хүрвэл тэгтлээ их санаа зовж, сандрах хэрэггүй байх нь ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button