Байхуу цай стрессээс хамгаална.

1.Өглөө бүр өлөн элгэн дээрээ аяга буцалсан ус /зөгийн балтай бол сайн/ ууж байх
2.Хэт халуун, хүйтэн хоол хүнд идэхгүй байх. Хооллосны дараа буцалсан ус эсвэл шингэн байхуу цай /чихэргүй/ ууж байх нь элэг ходоодонд сайн

3.Өтгөн кофе байнга уух, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
4.Шинэхэн жимс ногоог тогтмол хэрэглэх. Лимон идэх юм уу лимонтой цай уух нь цус шингэрүүлдэг сайн талтай. Мандарин, апельсин идэх эсвэл шүүсийн уувал төв мэдрэлийн систем сэргэж, хоол идэх дур хүсэл ихэсдэг.
5.Сүү тараг, цагаан идээ өргөн хэрэглэх. Ялангуяа унтахын өмнө аяга халуун сүү уух нь нойронд сайн.
6.Сонгино, сармис бактерийг устгадаг тул хоол хүнсэндээ байнга хэрэглэх
7.Байхуу цай хүний зүрх судсанд сайнаар үйлчилж гэдэс ходоодыг цэвэрлэж байдаг. Мөн шүд хорхойтохоос сэргийлдэг. Өдөрт 2-3 аяга цай уудаг хүмүүс стресст бараг ордоггүй.
8.19 цагаас хойш хоол идэхгүй байж сурвал та жингээ барьж таргалахгүй.
9.Нэг хэвийн хоол байнга идэхгүй байх. Загас, шувууны махыг хоол хүнсэндээ хэрэглэх
Та хэдий насны ч бай эдгээр зарчмыг биелүүлж байвал удаан хугацаанд эрүүл саруул, цог золбоотой байх болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button