Хүчиндүүлэхийн өмнө ба хойно

· Насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг түүний ойрын төрөл төрөгсөд төлөөлж болно.
·Хүчингийн хэрэг харгис хэрцгий гэх мэт байдлаар үйлдэгдсэн онцгой тохиолдолд прокурор хохирогчийн өргөдөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх эрхтэй.
·Талууд эвлэрч, зөвшилцөж, тохиролцоонд хүрсэн тохиолдол нь мөрдөн байцаалтыг зогсоох үндэслэл болохгүй.
·Сэжиглэгдэгчийн найз нөхөд, төрөл төрөгсөд болон тэр өөрөө айлгах, сүрдүүлэх үйлдэл гаргавал хуулийн байгууллагад хандах хэрэгтэй.
·Хүчиндүүлэх аюул тулгарсан үед Гал! Гал гарч байна! гэж хашгиран тусламж дуудаарай.
·Халдлагад өртсөн нөхцөлд эмэгтэй хүн өөрийн эрүүл мэнд, амь насаа бүх л аргаар хамгаалах эрхтэй, үүнд хүйтэн зэвсэг болон хийн буу орно.
·Хүчинд автсан эмэгтэйчүүдийн 90 хувь нь хүчирхийлэгчийн хүйтэн зэвсэг болон өөр бусад зэвсэг хэрэгслээс айн эсэргүүцэл үзүүлдэггүй. Судалгаанаас үзэхэд хүчирхийлэгчид сүрдүүлэг болон зэвсгээ маш цөөн тохиолдолд хэрэглэдэг байна.
·Болгоомжтой бай! Хэрэв таныг танихгүй хүн дагаж байгааг анзаарвал явдлаа өөрчил, толь болон замын хажууд тавьсан машины шилний тусламжтайгаар түүнийг ажигла.
·Хэрэв араас чинь машин дагавал гудамжны нөгөө талд гар, буцаад яв.
·Хүчиндэх аюул тулгарсан үед сарын юм ирсэн, бэлгийн замын өвчтэй гэж хэл, мөн галзуу солиотой хүний дүр исгэ. Ухаан алдаж буй дүр үзүүл. Эсвэл маргааш уулзъя гэж ятга, мэдээж очих албагүй. Хүчирхийлэхээр завдагч этгээдэд гар хангалга хийхийг санал болго гэх мэт.
·Аальгүйтэж сээтгэнэх, хэт содон, биеийн хэсгүүдийг ил гаргасан хувцас өмсөх, сайн танихгүй эрчүүдтэй хамт порно кино үзэх, архи согтууруулах ундаа уух зэрэг нь хүчингийн хэрэг гарах шалтгаан болдог гэдгийг санаж яваарай.