Тамхийг удаан үхэл гэдэг нь оргүй зүйл биш.

Хэрэв та тамхинаас гарахаар шийдсэн бол буцаж орохгүйн тулд туйлын тэсвэртэй, сэтгэл өдөөсөн хатгасан зүйлсээс хол байх, татгалзаж сурах нь маш чухал. Тамхинаас гарахад эхний арван хоног үнэхээр хэцүү байдаг нь нотлогдсон тул танд доорх зөвлөмж тус болох болов уу.
1.Тамхинаас гарч байгаа эхний өдрөөс нийтийг хамарсан шашны цуглаан эсвэл бясалгалд яв. Та гэртээ байх аваас тамхиа үгүйлнэ.
2.Халуун хар кофе уухгүй байх. Учир нь та тамхи татах хүслээ дарахад хэцүү болно.
3.Сэтгэл догдлуулсан, хурц үйл явдалтай кино үзвэр үзэхгүй байх.
4.Тамхинаас гарч байгаа эгзэгтэй үед баар, ресторанд орохгүй байх, хамт олны дунд бужигнах хэрэггүй.
5.Стрессийг тамхиар тайлдаггүй.
6.Тамхи санагдуулах үнсний сав, шүдэнз, сурталчилгааны зураг мэтийг нүднээс далд цааш нь хий.
7.Тамхи татах хүслээ дарахад хэцүү болсон үед чихэр хүлхэх, шоколад идээд үз. Таныг тайвшруулна.
8.Yгүй татахгүй гэж хэлж сур. Өөрийгөө завгүй байлга.
9.Тамхигүй амьдралаа бэхжүүл.
10.Та тамхинаас гараад сар боллоо. Толинд хар даа. Царай чинь яасан өнгөлөг байх юм бэ.
Тамхинд хэмнэсэн мөнгөөсөө өөрийгөө урамшуул.