Хөгшрөлтөөс хамгаалах энгийн аргууд

Таван хоногийн турш усанд дэвтээсэн, хоёр хоолны халбага цагаан будааг давс, сахар, тос хийлгүй чанаад өлөн элгэн дээрээ иднэ. Идсэнээс хойш дөрвөн цаг юм идэж, ууж болохгүй. Цагаан будааны ийм каш нь тураах, бөөр угаах, үе мөч, булчин цэвэрлэх үйлчилгээтэй. Боловсруулаагүй, цайруулаагүй цагаан будаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.
– Гурван ширхэг лимоныг хальстай нь мөн сармисны гурван хумс, гурван стакан цангис жимс /клюква/ холиод долоон стакан буцламтгай усанд хийж хандлаад хоёр хоногийн турш сэрүүн газар тавина.
Дараа нь шүүгээд 400 гр зөгийн бал нэмж сайтар хутгаад дахин хоёр хоног хүйтэн сэрүүн газар хадгална. Yүнээсээ хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Эмчилгээг эхлэхийн өмнө өдөрт хоёр литр ус ууж сурах ба эмчилгээний үед цагаан хоолны дэглэм баримтлан исгэсэн, шарсан, өөх тостой, давсалсан, дарсан ногоо, мах, кофе, архи, пиво, ундаа, бэлэн хоол, өтгөн цайнаас зайлсхийж, ургамлын гаралтай тос, шинэхэн жимс, ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button