Тойргоос болж тохиролцохгүй гэнэ

2000 оны УИХ-ын сонгууль улс төрийн субьект, нэр дэвшигчдээр үнэхээр хахсан, 12 нам, зарим тойрогт 14-15 нэр дэвшигч өрсөлдөж байсныг бодоод үзээрэй. 1996 оны статистик мэдээ ч нэг иймэрхүү. Монголчууд эл байдлыг зуун ямаанд жаран ухнаар ч юу хийхэв гэдэг. УИХ-ын 2004 оны сонгуульч нэг ийм болох өнгөтэй байсан. Нэг эвсэл долоон нам сонгуулийн нэг сая 200 зуун мянган хүнд үнэндээ ахдах л тоо. Өнөөдөр сонин өчигдрийн мэдээндээ нэгэн таатай мэдээг дуулгасан. Тоглоомын тойргийг ахалж яваа зургаан нам найрамдах нь гэж. Энэ нь ч үнэн боллоо. Монголын уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний эв нэгдэлийн нам, Монголын ногоон нам, Монголын лебрал нам, Залуучуудын намын удирдлагууд хоёр дахь уулзалтаараа ойлголцолд хүрлээ. Эвсэл шиг тойрог булаалдаж, нүүр нүүр рүүгээ элс самарсангүй. Улс төрийн гуравдагч хүчин-Шинэ сонголт гэсэн уриатай болоод ч амжиж.Б,Жаргалсайхан Эх орон-Ардчилал эвслийг зөвхөн суудал горилхын төлөө нэр зүүсэн бөөгнөрөл гэж хэлсэн. Сонгуульд ялалт байгуулах нь ялалтын гол үндэс гэх. Гуравдагч хүчнийхэн үүнийг ч мартсангүй. МYЭНН-ын Оюутанд сар болгон 20 мянган төгрөг өгөх амлалтыг Б, Жаргалсайхан тооцож үзсэн бололтой. Оюутнуудыг ажил хийлгэж, тэр мөнгөөр нь энэ хуримтлалыг бий болгох санаатай аж. Yүнийгээ эргэлтэд оруулу цалинтай оюутнуудтай болох гэнэ. Гадаад дотоодын бүх эх үүсвэрийг ажлыг байр гаргахад зориулж, нэг хүнд оногдох дотоодын нийг бүгээгдэхүүнийг 500 ам долларт хүргэхээ тэд амлав. Гуравдагч хүчний гол дүрийн хүн Б, Жаргалсайхан урьд урьдынхаасаа илүү амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм билаа. Бид одоо гуравдагч хүчин гэж байна, яваандаа нэг дэх хүчин болох юм билүү гэх өөдрөг бодол тээж яваагаа Y, Хүрэлбаатар Д, Банзрагч Б, Жаргалсайхан нар нуугаагүй юм. МУНН, БНН 76, МЛН 40, МYЭНН 35 тойрогт тоосоо өргөхөөр зэхээд байж. Намуудыг тохирол хүргэдэг хэрүүлийн алим нь тойрог тохирох. Харин энэ зургаан намд үл ойлголцох ямар ч бэрхшээл гараагүй аж. Ихэнх тойргоо тохироод байгаа сурагтай. МУНН-ын хувьд 15-16 тойрог баталгаатай гэж Y, Хүрэлбаатар ам алдсан. Тэрбээр УИХ-ын 2000 оны сонгуульд 73-р тойрогт тоосоо өргүүлэн 15 орчих хувийн саналаар гуравт давхижээ. МЛН 10, МYЭНН 20, МБНН 20, МНН 10 орчим суудал горилж байгаа юм. Сонирхол давхцсан тав, зургаан тойргийн асуудлыг ойрын хоёр хоногтоо цэгцлээд 17-ны өглөө 76 нэр дэвшигчийнхээ нууцыг гуравдагч хүчнийхэн дэлгэх нь ээ./өнөөдөр 2004-5-14 114/
.