Байцааны ороомог
Хийх арга Голыг нь авсан бөөрөнхий байцааг давстай усанд дутуу чанаж хөргөөд навч бүрийг салган зузаан хэсгийг хөнгөн давтаж зөөлрүүлнэ. Ингэж бэлтгэсэн навчны голд шанзыг тавьж эвтэйхэн ороож боосны дараа ургамлын тостой халсан хайруулын тавганд хийж хоёр талаас нь ээлжлэн шарна.
Шанзаа бэлтгэхийн тулд шинэ ургацын ногоонуудаа жижиглэн хэрчээд хайруулын тавганд хуурч болгоод агшаасан будаа, чанаж хэрчсэн өндөг, ногоон сонгинотой хольж давсаар амтлана.
.