Эрчүүд эмэгтэйчүүдээс хурдан дурладаг

Эрчүүд эмэгтэйчүүдээс хурдан дурладаг
Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурдан дурладаг гэнэ. Тэгэхдээ бүр урт хөл, гоолиг бие, хөөрхөн царайнд нь эхэлж татагдаад улмаар гэр бүл болдог. Харин эмэгтэйчүүд ирээдүйгээ илүү анхаарч нөхрөө сонгодог. Орчин үед эмэгтэйчүүд хөрөнгийн баталгаатай хүнтэй суухыг илүүд үзэх болсон.
Эрчүүд нас богинотой
Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс найман насаар богино хугацаагаар амьдардаг гэнэ. Тэгсэн мөртлөө өөрийн эрүүл мэндэд ер анхаарал тавьдаггүй, харин ч эсрэгээр архи тамхи хэрэглэх нь элбэг. Yхэх гээд хэвтэж байсан ч өвчин зовлонгоосоо ангижрахыг урьтал болгодоггүй. Харин тэд өөрсдийнх нь эрүүл мэндэд эхнэр нь л анхаарал тавих ёстой гэж үздэг.
Эрэгтэй хүний арьс зузаан байдаг
Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс зузаан байдаг учир эмэгтэй хүнээс хожуу арьс нь хожуу үрчийдэг. Эрэгтэй эмэгтэй хоёр нас чацуу хүний эрэгтэй нь өөрийнхөө наснаас илүү залуу харагддаг. 10 жил тутамд биеийн ачааллаа даах чадвараа эмэгтэй хүн дөнгөж хоёр хувь алддаг бол эрэгтэй хүн 10 хувь алддаг. Өөрөөр хэлвэл гадаад дүр төрхөөрөө залуу мэт харагдавч дотоод бие эрхтэнээрээ эмэгтэй хүнээс илүү хөгширсөн байдаг.
Эрчүүд яг л хүүхэд шиг
Эрчүүдийн ярьсан, хийсэн бүхэн нь яг л өсвөр насны бяцхан хөвгүүн шиг байдаг бөгөөд тэд юманд маш мэдрэмжгүй ханддаг хүмүүс. Тэр ч бүү хэл эхнэр нь юу сонирхож байгааг ч мэддэггүй.
Эрэгтэй хүн бүр үр удмаа үлдээхийг хүсдэг
Хүүхдийн асуудлаас болж гэр бүл салах нь их байдаг. Эрчүүд хүүхэдтэй болж найз нөхөддөө бахархаж ярихыг хүсдэг боловч хүүхдийн даавуу угаах ,саатуулах болохоор хамгийн түрүүнд зугтдаг улс.
Эр хүн амжилтанд хүрэхийг мөрөөддөг
Эрчүүдийн хувьд өндөр албан тушаал их хэмжээний мөнгө зэрэг нь хамгийн гол зорилго нь байдаг. Ажлаас халагдах буюу мөнгөгүй болвол тэдний хувьд хамгийн хүнд цохилт гэсэн үг. Тиймээс иймэрхүү байдлаас болж амиа хорлох байдал ч гаргах нь бий.
Эрчүүд шинийг эрэлхийлдэг
Эр хүн хэзээ ямагт шинийг эрэлхийлдэг. Тйимээс хэдийгээр хайртай эцэг, нөхөр болсон ч залуухан бүсгүйн урт хөлийг анзаарахгүй өнгөрч чаддаггүй. Энэ нь 40-50 насныханд илүү элбэг тохиолддог ажээ.
Эр хүн бэлгийн чадавхаараа бахархдаг
Ихэнх эрчүүд бэлгийн ажлын дараа маш хурдан унтдаг. Бэлгийн ажилдаа бие организм нь хоромхон хугацаанд их хүч зарцуулдагаас тэр ажээ. Энэ хүчээ нойроороо сэлбэдэг юм байна. Харин хүчээ авсныхаа дараа дахин ажилдаа ороход бэлэн байдаг.

Нөхрөө согтуу байх үед хурьцал үйлдвэл та бэлгийн хөрөлттэй болно
Архи хүний биед орохоороо янз бүрийн илрэлтэй байдаг байна. Зарим хүний толгойд шууд нөлөөлдөг байхад заримынх нь хэл рүү хөл рүү ордог ч байх жишээтэй. Ихэнх эрчүүд архи хэтрүүлэн уусны дараа эмэгтэй хүнтэй хурьцах дур хүсэл ихтэй болдог. Гэтэл эмэгтэйчүүд маань энэ байдлыг нь эсэргүүцэж чаддаггүй нь маш буруу юм. Учир нь согтуу хүнтэй хурьцсаны дараа таны толгой эргэх, дотор эвгүйцэх зэргээр яг л өөрөө архи амсчихсан аятай байдалд орох буюу ихээхэн сульдаж ядардаг байна. Эмэгтэйчүүдийн эмч нарын хийсэн судалгаагаар архи хэтрүүлсэн үедээ хурьцах зуршилтай болсон хүний эхнэр нь бэлгийн сулралтай болдог хэмээн гарчээ. Бэлгийн хөрөлттэй болно гэдэг зөвхөн эрүүл мэндээр ч зогсохгүй сэтгэл санааны хувьд асар их хүнд байдалд ордог. Өөрт хэрэгтэй байгаа гармоноо авч чадахгүй хүсэхгүй болно гэдэг хүнийг уур уцаартай цухалдуу болгодог. Иймээс бүсгүйчүүддээ гэж зөвлөхөд хэрвээ та эрүүл, сэтгэл санаа тайван бая гэж бодвол нөхрөө согтуу үед түүнтэй хурьцахын хэрэггүй гэдгийг санаарай.

Хурьцах бүрдээ дур тавьж чаддаггүй бол маш аюултай
Хурьцлыг хүн хүссэн үедээ л хийх хэрэгтэй гэж үзсээр ирсэн билээ. Гэтэл үнэндээ хурьцлыг хэтрүүлэх мөн хэвийн байдлаас хэлбийх нь маш их хор нөлөөтэй байдаг байдаг байна. Хамгийн их хортой нь гэвэл эрэгтэй хүн удаанаар биеийн бах тавыг хангах зорилгоор хөдөлгөөнөө хорих засварлах зэргээр бэлгийн хэвийн ажиллагааг алдагдуулдаг. Yүнээс болоод сэрэл аажимдаа буурч хурьцал бүрэн төгсгөлгүa дуусдаг бөгөөд энэ олон тооны мэдрэлийн эд эсийг хямрааж бэлэг эрхтэн ч мөн адил хямралын байдалд ордог байна. Байнгийн тасалдуулсан хурьцал нь эмэгтэй хүний бэлэг эрхтэн болон сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулж ойр тойрны булчирхайн янз бүрийн өвчин үүсгэх үндэс бүхий бэлгийн ба аарцагны эрхтэнүүдэд удаан хугацааны зогсонги байдлыг бий болгодог байна. зарим эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо айгаад эрэгтэйгээ гадуур нь тавиулах, гар хангалга хийлгэж тавулах зэргээг хэвийн бус хурьцлыг хийлгэдэг. Энэ нь яваандаа зуршил болж эрэгтэйгээ бэлгийн гаж хүсэлтэй болгох ч хор нөлөөтэй. Эмэгтэй та хурьцах бүрдээ дур ханаж чаддаг уу. Хэрвээ чаддаггүй бол энэ нь ч мөн хурьцлын хэвийн бус байдалд ордог. Yргэлж дур ханаж чаддаггүйгээс болж мэдрэлийн тогтолцоо алдагдаж үйл ажиллагаа нь хямардаг байна. Мэдрэлийн тогтолцоо алдагдсанаар толгой байнга өвдөх, ааш зан муудаж цочир ууртай болох тэнхээ тамир сульдах зэрэг олон олон хортой үр дагаварууд гардаг юм. Хурьцал гэдэг бол зүгээр л нэг өдөр тутмын хийдэг энгийн ажил биш учраас та хурьцлыг үнэн сэтгэлээсээ таашаал авахын тулд хийвэл таны эрүүл мэнд, сэтгэл санаанд чинь ч сайнаар нөлөөлөх юм шүү.

Эр нөхөр эхнэртээ ямар үед хэрэгтэй байдгаа мэдэх үү
Эр нөхөр амьдралд хэр их хэрэгтэй байдаг вэ гэсэн асуултанд 500 эмэгтэй оролцсоноос 27 хувь нь маш их хэрэгтэй 38 хувь нь хэрэггүй 14 хувь нь огт хэрэггүй гэсэн хариултыг өгчээ. Харин хэрэгтэй гэж хариулсан эмэгтэйчүүдийн 65 хувь нь сэтгэл санааг нь ойлгон тусалж дэмжихэд тэдний хайр халамж нь хүүхдэд нь сайн эцэг хэрэгтэй байдаг. Мөн бие физилогийн хэрэгцээ гэж хариулсан байхад амьдралаа авч явах чадвар эр хүний нөмөр нөөлөгтэй байдал нь хэрэгтэй гэж 22 хувь нь эд хөрөнгө мөнгө төгрөг байр сууц албан тушаал нь хэрэгтэй гэж 13 хувь нь хариулсан байна. Дээрх судалгаанаас ч харахад ч сүүлийн үеийн хүмүүсийн амьдралын байдлыг ажиглахад гэр бүл салалт ихсэж өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болсон нь эр хүний гүйцэтгэх үүрэг багасаж байгаагийн илрэл гэлтэй. Гэтэл та эхнэртээ ямар үед хамгийн их хэрэгтэй байдгаа мэддэг үү. Магадгүй энэ талаар бодож үзээгүй байх л даа. Эсвэл эхнэртээ цалингаа бүрэн авчирч өгөөд архи дарс хэрэглэхгүшй гадуур явахгүй байхад л сайн нөхөр байдаг гэж ойлгодог уу. Тэгвэл амьдарл дээр ч та эхнэртээ огт өөр үед хэрэгтэй байдаг юм байна. Эхнэр чинь танд үе үе намайг тоосонгүй, анхаарал тавьсангүй, үнсэлгүй явлаа гэх мэтээр гомдоллодог болсныг анзаарсан уу. Тэр үед нь нэг их анзааралгүй уучлал гуйгаад өнгөрч байсан бол одоо та яагаад ингээд байна гэдгийг сайн бодоод үзээрэй. Эмэгтэй хүнд ямар нэг юм дутагдаад эд хөрөнгө өмсөж зүүх юм байсаар байтал яагаад ийм бухимдахын оронд эхнэртээ яаж хандаж байгаагаа эргэцүүлж нэг бодоод үзээрэй. Тэдэнд зөвхөн эд материал биш халуун дулаан сэтгэл, хайр халамж энхрийлэл үгүйлэгдэж байдаг та хоёр гэр орноо төвхнүүлэх гэж аль аль нь их хичээсээр байгаад иймэрхүү ижижг борловч эмзэг нарийн зүйлийг мартдаг. Харин нэг сэхээ аваад ирэхээрээ эхнэр чинь ямар нэг юм дутагдаад байгааг мэдэрдэг. Түүнээсээ болоод уур уцаартай болж хэрүүл халамжаар дүүрэн байж өвдөх үед нь асарч зовлонтой үед нь сэтгэлийн дэм өгөн хамт байх хааяа зүгээр л нэг сэтгэлээ нээлцэн ярилцаж юу сэтгэлийг нь зовоож байгааг ямар үед шаналж байгааг мэддэг байхыг хүсдэг. Хүмүүсийг сэтгэл холбодог гэдэг шүү дээ. Хэрвээ та хоёрын дунд дотно харилцаа илэн далангүй байдал чин сэтгэлийн яриа болдоггүй бол амьдрал чинь уйтагртай утгагүй болно. Тиймээс эхнэрийнхээ сайн нөхөр нь байхаас гадна сайн найз үнэнч зөвлөгч нь байгаарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button