Та хүүхэддээ..

Ямарч дадлыг багад нь эзэмшүүлэх хэрэгтэй
Оюун ухаанд төрөлх хэлний загвар нэгэнт бүрэлдсэн хойно харийн хэлний загварыг хүлээж авах ойлгох хэдийнээ хэцүү болсон байдгийг анхаарахад илүүдэхгүй. Хүүхдийг тархи гурван нас хүрэхээсээ өмнө зөвхөн төрөлх хэлээрээ төдийгүй өөр ямар ч хэлээр сэтгэх тогтолцоог эзэмших чадвартай байдаг бөгөөд энэхүү үйл явц нь бусад чадваруудтай нэгэн зэрэг явагдаж байдаг байна. Ийм хүүхдүүд энэ насандаа ямар ч хэлээр онцгой чармайлт гаргалгүй эх хэл шигээ ярьж чаддаг аж. Та энэ үеийг нь л алддчихвал нялх байхдаа тийн амархан сурч чадах байсан зүйлийг том болсон хойно нь сургах гэж нэлээд зүдрэх болно шүү. Тэгэхээр эцэг эх та хүүхдээ бага байна гэж гололгүй өөрийн сургахыг хүсч буй хэлтэй хүүхдүүдийн дунд ердөө долоо хоног байлгахад л ойр зуурын хэдэн үгийг хэзээ ч мартагдахааргүй сурсан байх учраас хүүхдийн оюун ухаан дээд цэгтээ хүртэл бүрэлдэх энэ л насанд нь багахан идэвх гаргахад жинхэнэ унаган хэлтнийг бий болгох нь.

Хийл хөгжим тоглох нь жинхэнэ лидерийн дүр төрхийг хөгжүүлдэг
Yнэн хэрэгтээ лидерийн зан чанар нь олонхийн боддогоос бүр эрт хөгжиж эхэлдэг байх нь. Аливаа хэсэг бүлэг хүүхдүүдийн хэн нэгэн нь заавал удирдагчийн үүрэг гүйцэтгэж эхэлдэг нь жам ажээ. Тэрээр тоглох болон бусад үйлдэлдээ ямагт ямар нэгэн шинэ юм хийхийг оролдож үзэл санаагаа хэрэгжүүлэхийн төлөө тэмцдэг байна. Ямар ч хөгжмийн зэмсэг хүүхдийн сэтгэл зүйд гайхалтай нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон бөгөөд, ялангуяа хийл хөгжим жинхэнэ лидер болох дуртай амьдралын баяр баясгалантай эрч хүчтэй хүүхдүүдийг төлөвшүүлэхэд нэн хэрэгтэй болохыг орчин үеийн сурган хүмүүжүүлэгчид зөвлөх болжээ. Хийл хөгжимөөр жинхэнэ утгаар нь хичээллэдэг хүүхдүүд яваандаа ямагт бусдад хэрэгтэй бас ч үгүйлэгддэг энэхүү нийгэмд лидерүүд болно. Энэхүү зөвлөгөө нь хамгийн хийсвэр юм шиг мөртлөө, шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд та хүүхдээ өөрийнх нь сонирхлын дагуу огт албадлагагүйгээр хичээллүүлээд үзэхэд зан чанар болон аливаа юмыг хүлээн авах чадварт маш их өөрчлөлт буюу шинэ дэвшилийг бий болгодог байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button