Хоолны хордлого авсан үед

Биенээс бичил биетүүдийн ялгаруулсан хортой бодисуудыг шингэн юм гадагшлуулдаг. Цаг тутамд нэг стакан чихэргүй хар цай эсвэл буцалсан ус уугаад байхад л хангалттай. Гэхдээ нэг амьсгаагаар биш харин бага багаар залгилан уух хэрэгтэй байдаг.
2. Гүйлгэж бөөлжих нь шингэний дутагдалд хүргэдэг төдийгүй натри, хлор зэрэг бодисын дутагдлыг нөхөхийн тулд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг давс хийж уухад л хангалттай.
3. Мөн үзэм, банан зэрэг хаа сайгүй зарагдаж байдаг жимсийг элсэн чихэргүй, компот чанаж уух тун зүгээр байдаг. Гэхдээ жимсийг нь идэх хэрэггүй.
4. Хордлого авсан хүн гүйлгэх, бөөлжүүлэх замаар өвчин таригч бичил биет бүхий хортой хоолноос хурдан ангижирдаг байна. Литр усанд цайны халбагаа хүнсний сод гэсэн баримжаатайгаар найруулаад ууж чадахаараа ууна. Бөөлжүүлэхгүй бол хэлэн дээрээ хоёр хуруугаар дарах зэргээр бөөлжүүлэх хэрэгтэй. Ийм аргаар 3-4 удаа ходоодоо цэвэрлэх нь тун сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ гэдэс өвдөж дотор муухай оргиж эхэлснээс хойших эхний 6 цагийн доторх дээрх аргаар ходоодоо цэвэрлэх нь үр дүн өгдөг гэдгийг тогтоож аваарай.
5. Гэдэсний өвдөлтийг багасгахын тулд цагийн зүүний дагуу иллэг хийгээд ороолт эсвэл алчуураар ороох хэрэгтэй. Гэдсэн дэх хортой бичил биетүүдийг бөөлжих, гүйлгэх зэргээр гадагшуулсаны дараагаар хүний бие аяандаа хэвийн байдалд ордог.
6. Харин 2-3 хоног болсон өвдөлд намжаагүй, хүчтэй өвдөх, халуун 38.5 ба түүнээс дээш байх, гэдэс өвдөж эхэлснээс хойш 2 хоног өнгөрсөн нь бөөлжүүлэх, бөөлжсөнд цус эсвэл хар хүрэн өнгийн зүйл байх, хоногт 10 түүнээс дээш гүйлгэх, нүд хүнхийж, шүлс өтгөрөх, юм ууж чадахгүй байх үед эмчид нэн даруй хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.