Өндөгөөр маск тавих
20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Yр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэж, өнгөлөг харагдана
Өндөгний цагаанаар маск тавих
Түүхий өндөгний цагааныг шараас нь салгаж, аяганд хийж сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхэнэ. 20 минут орчим байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Ийм маск тавьснаар таны нүүрний арьс витаминжиж, бага зэргийн ядаргаанаас үүсэж болох нүдний доод зовхины үрчлээс багасч, нүүрний арьс гялгар болно.
Өндөг, зөгийн балны маск
Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж өтгөртөл нь сайтар хутгана. Дараа нь хоолны халбаганы тал зөгийн бал хийж дахин сайтар хутгана. Бэлэн болмогц нүдээ тойруулан нүүрний арьсандаа хуруугаар зөөлөн илэх маягаар түрхэнэ. 20 минут орчим байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Угаасны дараа нь нүүрний арьсаа хүйтэн усаар шавших хэрэгтэй.