Бүх биеийн ядаргааг тайлах дасгал

Дасгал 2. Толгойгоо хоёр гараараа тэмтэрч үз. Ялангуяа зулай, оройн хэсэгт хөндүүр болсон байвал та их ядарсан байна. Yүнийгээ сулартал илж өг.

Дасгал 3. Нуруу хоёр далаар доош нь алгуурхан хичээнгүйлэн дар. Дараа нь өвдөг, ташааны ар тал, эрээн булчин, үе хүртэл доош дээш массажла. Бие тань хөнгөрөөд л явчих вий.

Дасгал 4. Толгойн ар дагзны цэгүүдийг массажлаж байхдаа гүн амьсгалж түгжээд, амьсгалаа амаараа гарга. Мөн өвдөглөж суугаад шилэн хүзүүндээ 2 гараа салаавчлан барьж 2 тохойг ар тийш нь дэлгэ.

Орой халуун усанд орохдоо ургамлын ханд хийж анхилуун үнэртэй болгоод орж байгаарай. Энэ нь арьс болоод бүх биеийн бодисын солилцоог сайжруулахаас гадна хөөнгө хаван, илүүдэл жинг арилгахад маш их нөлөөтэй. Yүний үр дүнд арьсны өнгө сэргэж уян зөөлөн болдог.

Хоол ундны хувьд гэвэл хэт цадталаа идэх хэрэггүй бөгөөд хааяа мацаг барьж байвал сайнсан. Ялангуяа тарган хүн турахыг хүсвэл нэг төрлийн хоол идэж байвал үр дүн гарна.

Оюуны ядаргааг тайлахын тулд булчингаа сулруулж долоовор, дунд, ядам хуруугаараа чамархайндаа хөнгөн дарж өгнө. Хүзүүний араас дөрвөн хуруугаараа болон дагзаа эрхий хуруугаар дарж өгнө. Дарах хугацаа 3-5 секунд байна. Хүний толгойнд нүд, хамар, толгой, чих, дотоод эрхтнүүдийн өвчний үед нэн чухал 114 цэг байдаг. Харин ухаан алдахад түргэн сэргээх чухал цэгүүд нүүрэнд, тэр дундаа хамрын үзүүр, уруулын дээд хэсэгт байрладаг ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button